Ажиглалтын мэдээ > Ус судлалын тайлан, мэдээ

Хэвлэх

Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22

2017 оны тавдугаар сарын хоёрдугаар арав хоног

            1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

           2017 оны тавдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Бэлтэс, Бүгсий,  Үүр зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацаанд харьцангуй хэлбэлзэл багатай байсан бол Дэлгэрмөрөн голын усны түвшин арав хоногийн эхээр буураад хугацааны дундаас хоногт 5-45 см нэмэгдэж, энэ сарын 18-20-ны өдрүүдэд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэжээ. Эдгээр голын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхээс 10-45 см их харин Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд голын хувьд 5-25 см бага байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голууд өмнөх арав хоногийн турш түвшний өөрчлөлт багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг  олон жилийн дундаж болон  өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-55 см бага байна.  

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр болон Туул голын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ерөнхий хандлагатай байсан ба  арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхээс 5-40 см бага байна.

Сэлэнгэ мөрний эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх арав хоногийн эх болон сүүлээр хоногт 5-40 см нэмэгдсэн бол адгаар хугацааны турш хоногт 2-5 см буурсан байна. Сэлэнгэ мөрний нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшинг 2016 оны мөн үе болон олон жилийн дундажтай харцуулбал 15-55 см ахиу байна. Харин Орхон голын дагууд арав хоногийн турш хоногийн түвшний өөрчлөлт багатай ба арав хоногийн дунджаараа олон жилийн дунджаас 20-45 бага харин өнгөрсөн оны мөн үеийхээс 5-20 см ахиу түвшинд байна.  

             2.Номхон далайн ай савын гол мөрөн

            Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Эг, Балж, Онон, Улз, Хэрлэн голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байв. Номхон далайн ай савын  дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-60 см бага байна.

            3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Төгрөг зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-10 см нэмэгдэж, зарим голууд үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна. Тухайлбал Булган голын дагууд усны түвшин 5 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хоногт 20-60 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см орчим давсан бол Буянт гол үерийн түвшинг 5 см даван үерлэжээ.   Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-70 см их түвшинд байна.

 Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Тээл, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 15-50 см бага харин Буянт, Хожуул, Заг, Завхан голын дагууд 10-40 см ахиу байна.  

            Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Намир, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш харьцангуй хэлбэлзэл багатай байсан бол Хариг, Тэс голын усны түвшин арав хоногийн дундуур хоногт 10-20 см нэмэгдсэн  ба  арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхээс 10-45 см ахиу түвшинд байна.

Тавдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан хэдий ч цаг агаар огцом дулаарсантай уялдаад зарим гол мөрний усны түвшин нэмэгдэж үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна.

ГУСХ

2017.05.22

 

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 44
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 22
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 219
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 238
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 302
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 900
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 648
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 689
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 274
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 271
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 344
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 187
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 715
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 1141
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 865
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 758
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 452
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 647
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 524
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 666
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 714
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 673
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 680
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 639
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 1235
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 656
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 520
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 493
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 499
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 560
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 605
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 527
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 568
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 577
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 555
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 559
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 586
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 644
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 563
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 610
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 635
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 653
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 677
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 763
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 793
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 814
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 767
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 793
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 700
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 3002
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 3095
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 2221
Улаанбаатар - 2017/05/29

8 цаг

12 53
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/05/29

24 75
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store