
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-06-15 14:50:05
Хөрсний чанарын 2017 оны төлөв байдлын тойм
Энэ онд орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу нийт 159 цэгт хяналт шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өглөө. Хяналт шинжилгээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн 93 цэг буюу Багануур дүүргийн 9, Хан-Уул дүүргийн 19, Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 21, Чингэлтэй дүүргийн 7, Багахангай дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 13, Сонгинохайрхан дүүргийн 8, Баянгол дүүргийн 9, Орон нутагт 6 аймгийн 64 цэг буюу Дорнод аймгийн 16, Хэнтий аймгийн 8, Өмнөговь аймгийн 10, Дундговь аймгийн 12, Сүхбаатар аймгийн 8 цэгт хөтөлбөрт хяналт шинжилгээ хийсэн байна.
Энэхүү хяналт шинжилгээгээр хөрсөн дэх кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлыг рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан 1 кг хөрсөнд агуулагдах агууламжийг тодорхойлсон болно.
Улаанбаатар хотын хөрсний чанарын хяналт шинжилгээний тойм
Сүхбаатар дүүрэг
Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж хлор 0.1 мг/кг, кадмий 0.6 мг/кг, хартугалга 26.6 мг/кг, мөнгөн ус 0.1 мг/кг, хром 3.2 мг/кг, цайр 292.6 мг/кг, зэс 24.5 мг/кг, кобальт 31 мг/кг, стронций 585.6 мг/кг, рубиди 192.2 мг/кг, циркон 377.2 мг/кг ба хром илрээгүй байна.
2012, 2014, 2016, 2017 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 1-т харууллаа.
Зураг 1. Сүхбаатар дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын дундаж агууламж, мг/кг
Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сүхбаатар дүүргийн хөрс хлор, кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, зэс, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин “Бэлх”, “29-р сургууль”, “Их сургуулийн хашаа”, “1-р эмнэлэгийн хашаа”, “Парк доторх” цэгүүдэд цайрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 47.4-165.1 мг/кг-аар давж цайрын бохирдол илэрсэн байна.
Улаанбаатар хотын 93 цэгт хийсэн хөрсний чанарын хяналт шинжилгээний дүнг MNS 5850:2008 стандарттай харьцуулахад нийт цэгийн 31.2 хувь цайрын, 6 хувь кобальтын, 5 хувь стронцийн бохирдолтой байна. Хан-уул дүүргийн “Харгиа” цэгийн сорьцонд хромын агууламж 7.5 дахин их буюу хортой агууламжаас давж бохирдсон байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү./uploads/2017 onii hursnii tuluv baidliin toim.pdf

Текст мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Хандалт |
Улаанбаатар хотын хөрсний чанарын 2019 оны төлөв байдлын тойм | 2020-07-03 | 2159 |
Хөрсний чанарын 2018 оны төлөв байдлын тойм | 2020-07-03 | 1720 |
Хөрсний чанарын 2017 оны төлөв байдлын тойм | 2018-06-15 | 11095 |
Орон нутгийн хөрсний чанарын төлөв байдлын тойм | 2017-02-22 | 11769 |
Улаанбаатар хотын хөрсний чанарын 2016 оны төлөв байдлын тойм | 2017-02-22 | 11923 |
2015 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ | 2015-12-21 | 14673 |
Орон нутгийн хөрсний чанарын 2014 оны тойм | 2015-05-13 | 17113 |
Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм | 2015-05-13 | 15630 |
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/25



7 м/с


Шинэ мэдээ

