Онцлох мэдээ:      7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см давж үерлэнэ. 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж , үерийн түвшинг 10 см, Чулуут гол Өндөрулаан орчимд 55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см тус тус давна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Долдугаар сарын 10-,11-ний өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, цаашид ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-10

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 03:18:09

Хэвлэх

Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм

Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм

2014 онд Улаанбаатар хотын 4 дүүргийн 48 цэгийн хөрсний дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ шинжилгээ хийгдсэн.

Кадмий, хартугалга: Хөрсний чанарын шинжилгээгээр кадмийн дундаж агууламж 0.36 мг/кг, хартугалганы дундаж агууламж 24.1 мг/кг буюу MNS58:50 2008 стандартаас давсан агууламжгүй хэвийн байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх кадмий болон хартугалганы дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 1-т харууллаа.

                        

                             Зураг 1.  Улаанбаатар хотын хөрсөн дэх кадмийн болон хартугалганы дундаж агууламж, мг/кг

Мөнгөн ус:   Хөрсний чанарын шинжилгээгээр мөнгөн усны дундаж агууламж 0.26 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7 дахин бага агууламжтай гарсан. Улаанбаатар хотын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 2-т үзүүлэв.

                      

                                 Зураг 2.  Улаанбаатар хотын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламж, мг/кг

Зэс, цайр: Хөрсний чанарын шинжилгээгээр зэсийн дундаж агууламж 23 мг/кг, цайрын дундаж агууламж 218 мг/кг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжгүй байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх зэс болон цайрын дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 3-т харууллаа.

                      

                             Зураг 3.  Улаанбаатар хотын хөрсөн дэх зэс болон цайрын дундаж агууламж, мг/кг

Кобальт, стронций: Хөрсний чанарын шинжилгээгээр кобальтын дундаж агууламж 28 мг/кг, стронцийн дундаж агууламж 524 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжгүй байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх кобальт болон стронцийн дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 4-т үзүүлэв.

                        

                               Зураг 4.  Улаанбаатар хотын хөрсөн дэх кобальт болон стронцийн дундаж агууламж, мг/кг

Бусад хүнд металлын хувьд бром 1 мг/кг, хром 0.46 мг/кг, рубиди 194 мг/кг, циркон 283 мг/кг  дундаж агууламжтай шинжилгээний дүнгээр гарсан байна. Бүх дээжинд хлор илрээгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо о
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/07/10

20 цаг

14 57
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/10

18 64
O
CF
Бороо

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store