
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-12-14 13:56:15
Туул голын усны чанарын 2020 оны 10 дугаар сарын төлөв байдал
1. Туул голын усны чанар
10 дугаар сарын 7- 8-нд, хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Хаданхясаа, Алтанбулаг, мөн Туул голын цутгал Улиастай, Сэлбэ, Дунд голын Улаанбаатар хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж хотоос дээш хэсэгт 50- 60 мкСи/см-т, хот орчимд 70- 100 мкСи/см-т хэлбэлзэж байсан ба хотоос доош хэсэгт өмнөх сараас бага зэрэг ихсэж, 160- 240 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим дагуудаа хэвийн байсан ба Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт өмнөх сарын адил онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт ажиглагдаагүй боловч усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давж их бохирдлын түвшинд хүрсэн тохиолдол ажиглагдсан байна. Голын энэ хэсэгт усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж өмнөх сараас ихсэж, 8.8- 15.5 мгО/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 3- 5 дахин давж, Тавантолгойн гүүрийн орчим их бохирдлын түвшинд хүрчээ. Мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 2.58- 3.16 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 5- 6 дахин /3 дугаар зураг/, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.004- 0.022 мгN/л-т хэлбэлзэж, Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчим ХА-аас бага зэрэг давж, бусад үзүүлэлтээр бохирдол илрээгүй байна. Энэ үед Туул голын цутгал Улиастай- Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар, Дунд гол- Улаанбаатар цэгийн орчимд органик бодисын бохирдол бага зэрэг илэрч, БХХ5-ын агууламж ХА-аас бага зэрэг давжээ.
Туул голын усны шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Хяналтын цэг / Үзүүлэлт |
О2 мг/л |
БХХ5 мг/л |
NH4 мг/л |
NО2 мг/л |
NО3 мг/л |
Рэрд мг/л |
Усны чанарын стандарт дахь /ХА/ |
6< |
3 |
0.5 |
0.02 |
9.0 |
0.1 |
Туул- Уубулан |
12.01 |
2.3 |
0.02 |
<0.007 |
0.06 |
0.004 |
Туул- Зайсан |
12.64 |
2.0 |
0.04 |
0.003 |
0.38 |
0.017 |
Туул- Сонгино доод |
10.43 |
8.8 |
2.67 |
0.004 |
0.52 |
0.013 |
Туул- Алтанбулаг |
9.24 |
11.2 |
3.29 |
0.022 |
0.20 |
0.029 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын дүнг усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2020 оны 10 дугаар сарын 8-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа цэгүүдээс авсан 6 сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ/ |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б, мг/л |
БХХ5, мг/л |
ХХХ, мг/л |
NH4, мг/л |
NO2, мг/л |
NO3, мг/л |
Цэвэршилт, % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
6.75 |
59.0 |
1128 |
990 |
|
|
|
73.0 |
Гарах |
7.15 |
28.0 |
300 |
301 |
28.86 |
0.010 |
9.95 |
||
Нисэхийн ЦБ |
Орох |
6.00 |
265 |
1640 |
671 |
|
|
|
97.0 |
Гарах |
7.02 |
29.2 |
45.5 |
155 |
12.54 |
0.123 |
2.33 |
||
Био орон сууц ЦБ |
Орох |
6.80 |
225 |
395 |
706 |
|
|
|
94.4 |
Гарах |
7.10 |
20.1 |
22.2 |
129 |
9.08 |
0.136 |
0.30 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 73%- 97%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар 73% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 3- 15 дахин, Нисэхийн ЦБ 97.0% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2- 8 дахин давж, Био орон сууц ЦБ 94% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж тус тус ЗДХ-ээс 6 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %
Дүгнэлт, Туул голын усанд 2020 оны 10 дугаар сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд өмнөх сарын түвшинд байсан ба хотоос доош хэсэгт ихэссэн байна.
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим дагуудаа /Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд болон доош/ хэвийн байсан ба Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй, цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт өмнөх сарын адил ажиглагдаагүй боловч голын усны чанар өмнөх сарынхаас буурч, органик бохирдол дагуудаа илэрч, Тавантолгойн гүүрийн хяналт шинжилгээний цэгийн орчим их бохирдлын түвшинд хүрсэн ба мөн голын усан дахь эрдэс азотын агууламж ихсэж, аммонийн азотын агууламж ХА-аас 5- 6 дахин давсан бохирдол илэрчээ. Энэ үед Туул голын цутгал Улиастай- Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар Дунд гол- Улаанбаатар цэгийн орчимд ч мөн адил органик бодисын бохирдол бага зэрэг илэрсэн байна.
Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ 73%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 97%, Био орон сууцны ЦБ 94%-тай цэвэршүүлсэн хаягдал усыг тус тус Туул голд нийлүүлж байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

