
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-02-01 12:39:48
Туул голын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын төлөв байдал
1.Туул голын усны чанар
12 дугаар сарын 5- 6-нд усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын хяналт-шинжилгээний Уубулан, Налайх, Сонгино доод, Хаданхясаа, Алтанбулаг цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны эрдэсжилт дунджаар 70- 120 мг/л, хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт эрдэсжилт 6- 7.5 дахин ихэссэн байна.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2017- 2018 оны өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлт
Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усны чанар өмнөх сарынхаас сайжирч, бохирдолгүй, цэвэр байсан байна.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, усны бохирдол өмнөх сарынхаас ихсэж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан үзүүлэлт, агууламж нэмэгдэж, их бохирдол, онцгой бохирдлын түвшинд хүрсэн байна. Голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж Сонгино, Хаданхясаа цэгийн орчим 10.7- 28.0 мгО/л буюу ХА-аас 3.5- 4 дахин /2 дугаар зураг/, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 9.12- 19.53 мгN/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 18- 39 дахин /3 дугаар зураг/, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.025- 0.042 мгN/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 1.2- 2 дахин, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.275- 0.278 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 3 дахин давсан бохирдол тус тус илэрч, мөн Сонгины орчим ПИЧ-ын агууламж 2.8 дахин, сульфатын агууламж 1.2 дахин давсан байна.
Туул голын усны шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
Гол- Хяналт шинжилгээний цэг |
О2,мг/л |
БХХ5,мг/л |
ПИЧ,мг/л |
NH4,мг/л |
NО2,мг/л |
Рэрд,мг/л |
MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/ |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Туул- Уубулан |
5.20 |
2.8 |
2.1 |
0.01 |
0.001 |
0.001 |
Туул- Зайсан |
- |
- |
- |
- |
- |
- |
Туул- Сонгино доод |
0.40 |
28.0 |
27.6 |
19.53 |
0.042 |
0.278 |
Туул- Алтанбулаг |
3.50 |
1.1 |
2.5 |
0.37 |
0.025 |
0.275 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
12 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 6 цэгээс авсан сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэхбайгууламж /ЦБ гэх/ |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ХХХ мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
Цэвэршилт % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
6.42 |
143 |
649 |
396 |
|
|
|
|
Гарах |
6.57 |
55.2 |
186 |
212 |
29.04 |
0.025 |
0.15 |
71.3% |
|
Био орон сууцны ЦБ |
Орох |
7.00 |
329 |
270 |
473 |
|
|
|
|
Гарах |
7.12 |
27.2 |
9.6 |
116 |
0.96 |
0.076 |
11.40 |
96.4% |
|
Био үйлдвэрийн ЦБ |
Орох |
7.43 |
111 |
96.0 |
367 |
|
|
|
|
Гарах |
8.39 |
68.0 |
24.5 |
125 |
0.10 |
0.025 |
0.88 |
74.5% |
Тайлбар: БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 71%- 96%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 71% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж хаягдал усны стандарт MNS4943:2015 дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 2- 11 дахин, Био тосгоны орон сууцны ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 6 дахин, Био үйлдвэрийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2- 6 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар,%
Дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын Туул голын усанд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд Улаанбаатар хотоос дээш хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усны чанар өмнөх сарынхаас сайжирч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.
Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, усны бохирдол өмнөх сарынхаас ихсэж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан үзүүлэлтийн тоо, агуулагдах хэмжээ нэмэгдэж, голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж онцгой бохирдлын түвшинд, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ болон аммонийн азот /NH4/-ын агууламж их бохирдлын түвшинд тус тус хүрч, голын ус маш их бохирдолтой байгаа боловч өмнөх жилийн мөн үеийнхээс Туул голын усны бохирдол бага байлаа. Тухайлбал, Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын агууламж /эрдэсжилттэй шууд хамааралтай/ хотоос дээш хэсэгт бага зэрэг, хотоос доош хэсэгт 90- 270 мкСи/см, эрдэс азотын болон органик бодисын агууламж 5- 14 дахин бага байна.
Энэ үед Толгойт дахь Төв ЦБ-ын гарч буй хаягдал бохир усыг цэвэршүүлэх чадвар 71% байгаа бөгөөд түүнчлэн Био орон сууцны ЦБ 96%, Био үйлдвэрийн ЦБ 74% байсан байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/21



6 м/с


Шинэ мэдээ

