Онцлох мэдээ: 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Хойттамир, Чулуут,өврийн Буянт, Завхан, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Булган, Харбут зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 10-30 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс  голын усны түвшин өмнөх өдрөөс 50-110 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-5-23

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-23 12:04:04

Хэвлэх

Орхон аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 12 дугаар сарын тойм

1.Гадаргын усны чанар

Орхон аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2016 оны 12 дугаар сард Хангал, Орхон голуудын хяналт-шинжилгээний нийт 7 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2016 оны 12 дугаар сард хийсэн Орхон аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

 

Гол- Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5  

ПИЧ 

NH4

NO2

эрд

1

Хангал- Эрдэнэт дээд

5,85

1,7

1,7

0,04

0,002

0,109

2

Хангал-Эрдэнэт доод I

5,29

4,9

3,9

3,80

0.030

0.401

3

Хангал-Эрдэнэт доод II

6,40

4,6

2,7

1.56

0,124

0,469

4

Хангал-Улаантолгой

6,16

6,0

2,7

3,05

0,012

0,268

5

Хангал-Хангал-Өртөө

5,37

2,5

1,8

0,54

0,004

0,098

6

Орхон- Хангал дээд

4,66

1,3

1,0

0.03

0,002

0,030

7

Орхон- Хангал доод

5,45

1,7

  1,1

0,05

0,002

0,039

 

Усны чанарын стандарт MNS4586:98

4<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.

Хангал гол, Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа,  Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа, Улаантолгой хяналт шинжилгээний цэгээс 1 удаа, Хангал өртөө хяналт шинжилгээний цэгээс 1 удаа  усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 636-840 мг/л-т хэлбэлзэж, Хангал-Эрдэнэт доод буюу Вокзалын доод гүүр цэг бохирдол ихтэй байлаа. Эрдэс фосфор (P), аммоны азот (NH4), нитритийн азот (NO2)-ын бохирдол илэрч, ХА-аас 1.1- 7.6 дахин давсан бохирдолтой байна

Дараагийн зургуудад Хангал голын Эрдэнэт дээд цэг буюу Үйлдвэрийн дээд гүүр, Эрдэнэт доод цэг буюу Вокзалын доод гүүр, Улаантолгой, Хангал өртөө хяналт-шинжилгээний цэгийн сорьц авах үеийн байдлыг харууллаа. Сорьц авах үед гол зарим газараа захаараа мөстэй байлаа. Хангал голын Улаантолгой цэг дээр  цооногоос сорьц авлаа.

Зураг 1. Хангал голын Вокзалын гүүр, Үйлдвэрийн гүүр хяналт-шинжилгээний цэг

Зураг 2. Хангал голын Улаантолгой, Хангал өртөө хяналт-шинжилгээний цэг