Онцлох мэдээ:      7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см давж үерлэнэ. 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж , үерийн түвшинг 10 см, Чулуут гол Өндөрулаан орчимд 55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см тус тус давна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Долдугаар сарын 10-,11-ний өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, цаашид ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-10

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 00:57:56

Хэвлэх

ЗАВХАН АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ 2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛБАЙДАЛ

ЗАВХАН АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2015 ОНЫ 08  ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

        Завхан аймгийн байгаль орчны  шинжилгээний лаборатори нь 08 дугаар  сард гадаргын усны хөтөлбөрийн дагуу Богд, Чигэстэй,  Завхан, Идэр, Хүнгүй гол мөн Хар нуураас  усны сорьц авч цахилгаан дамжуулах чанар /EC/, ууссан хүчилтөрөгч /O2/, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, аммонийн азот /NH4/, нитритийн азот /NO2/ болон нийт 22 үзүүлэлтийн  агууламжийг тодорхойлж шинжилгээг хийсэн.

Шинжилгээний дүнгээр голуудын усны эрдэсжилт 66.2-321.9 мг/л –ийн хооронд  байна.

        Голын усан дахь бохирдуулах бодисын агууламжийг  MNS4586-98  усны  чанарын стандарт дахь хүлцэх агууламж\ХА\-тай харьцуулахад голуудын усан дахь бохирдуулах бодисын агууламжууд стандартын түвшинд байсан байна.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

1

Богд-Улиастай /дээд/

10.00

1.4

1.6

0.06

0.002

2

Чигэстэй-Улиастай /доод/

10.29

1.5

1.9

0.04

0.002

3

Чигэстэй-Улиастай /дээд/

10.07

1.5

1.6

0.05

0.001

4

Богд-Улиастай /доод/

9.86

1.3

1.8

0.06

0.001

5

Идэр- Дээд толгой /дээд/

 

 

2.5

0.03

0.002

6

Идэр-Дээд толгой /доод/

 

 

3.5

0.04

0.003

7

Хүнгүй-Ургамал

 

 

3.2

0.09

0.008

8

Завхан-Дөрвөлжин

 

 

2.9

0.05

0.005

9

Хар нуур-Дөрвөлжин

 

 

6.3

0.03

0.002

 

MNS4586-98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

Зураг 1. Цахилгаан дамжуулах чанар, µS/см

Завхан аймгийн төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаа

         Завхан аймгийн  төв хаягдал ус цэвэрлэх байгууламжийн /ЦБ/ орох, гарах цэгээс 08 дугаар сард бохир  усны сорьц авч шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд ЦБ-ын цэвэршилт -83.9%  байна.

            Цэвэршүүлээд гаргаж байгаа 8-р картны усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламж /ЗДА/-тай харьцуулахад биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 9.0 мг/л, жинлэгдэх бодис 13.6 мг/л хүлцэх агууламжаас даваагүй,  аммонийн азот 7.55 мг/л буюу 1.3 дахин их бохир усыг хаяж байсан байна.