
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-09-16 11:10:29
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-12
2019 оны есдүгээр сарын нэгдүгээр арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буюу хоногт 1-2 см буурсан явцтай ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 25-110 см бага харин Эг, Шишхэд голын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 10-15 см ахиу байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман Хойттамир, Урдтамир голын усны түвшин 9 дүгээр сарын эхний арав хоногт харьцангуй тогтвортой буюу өөрчлөлтгүй шахам байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 30-130 см бага байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Сөгнөгөр болон Туул голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-15 см буурсан ерөнхий ханпдлагатай байсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 10-70 см бага харин Туул голын нийт уртын дагууд олон жилийн дунджаас 10-95 см ахиу байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-55 см бага харин Сэлэнгэ мөрний дунд болон адгаар 20-110 см ахиу байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх арав хоногийн дундаас хоногт 15-70 см нэмэгдэж , Балж, Онон, Хэрлэн гол үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна. Харин Улз болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд хоногийн түвшний хэлбэлзэл багатай өнжсөн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 20-100 см ахиу байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Төгрөг, Дундцэнхэр, Чонохарайх, Долоонуур зэрэг голуудын хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Ховд, Буянт, Турган, Чигэртэй, Чонохарайх, Долооннуур голынх 5-45 см ахиу, Булган, Дундцэнхэр, Сагсай, Төгрөг голынх 5-40 см бага байна.
Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Тээл, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги , Зэгстэй, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш түвшний хэлбэлзэлгүй шахам байсан ба арав хоногийн дунджаараа 2018 оны мөн үеийнхээс 30-90 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хариг, Намир, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин хоногт 1-2 см буурсан ерөнхий явцтай байсан ба ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-70 см их байгаа бол Чигж, Баруунтуруун гол 10-15 см бага түвшинд байна.
Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019.09.12

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/08



5 м/с


Шинэ мэдээ

