
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-10-15 13:38:34
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11
2018 оны аравдугаар сарын нэгдүгээр арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн,Үүр голын усны түвшин өмнөх арав хоногийн турш 10-20 см буурсан бол бусад голуудын хувьд түвшний өөрчлөлт багатай өнжсөн байна. Эдгээр голуудын усны түвшинг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-30 см ахиу байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир ба Урдтамир голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш 5-10 см буурсан явцтай байсан ба энэ нь 2017 оны мөн үеэс 10-40 см ахиу түвшинд байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сөгнөгөр,Сэлбэ, Бороо зэрэг голуудын усны түвшин арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан бол Туул голын адаг болох Лүн сум орчимд болон Хүдэр, Хараа голын дагууд усны түвшин өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж, Хүдэр гол үерийн түвшинг10-40 см даван үерлэсэн байна.
Сэлэнгэ мөрөн болон Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдсэн ерөнхий хандлагатай байсан ба аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар усны түвшин 2017 оны мөн үеийнхээс 30-120 см ахиу нэлээд элбэг устай байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Онон, Балж зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногоос 10-30 см багассан бол Хэрлэн, Халх голын дагууд усны түвшин 5-10 см нэмэгдэж, Хэрлэн голын нийт уртын дагууд хугацааны турш үерийн түвшинг даван үерлэсэн байна. Эдгээр голуудын усны түвшинг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15-50 см ахиу түвшинд байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Сагсай, Чигэртэй Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногт түвшний хэлбэлзэл багатай өнжсөн байна.
Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Яруу, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан байдалтай байсан ба өмнөх оны мөн үеийнхээс 10-50 см ахиу түвшинд байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд түвшний хэлбэлзэл багатай байсан байна.
Аравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан ба цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдан ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл тогтвортой ажиглагдаж эхлээгүй байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2018.10.12

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/25



7 м/с


Шинэ мэдээ

