Онцлох мэдээ:                7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Хангай нурууны арын Чулуут,  Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд  үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Маргааш буюу 7 дугаар сарын 7-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см давна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-06

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-31 05:00:40

Хэвлэх

Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/

2015 оны долоодугаар сарын хоёрдугаар арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

           2015 оны долоодугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй зарим гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшлээс хамааран огцом нэмэгдээд аажим буурсан явцтай байна. Жишээлбэл: Бэлтэс, Шишхэд голын усны түвшин 7 дугаар сарын 14-нд 75-85 см, Үүр голын усны түвшин мөн сарын 15-нд 85 см, Дэлгэрмөрөн голын усны түвшин 7 дугаар 16-нд 45 см тус тус нэмэгдэж, Бэлтэс гол 7 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд үерийн түвшинг 10-45 см даван үерлэсэн байна. Харин Эг, Бүгсий голын хувьд хугацааны дундуур аажим нэмэгдээд буурсан хандлагатай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-70 см бага түвшинд байгаа бол Бэлтэс, Бүгсий голын хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хөгшин Орхон, Хойттамир, ба Урдтамир голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн дунд үеэр хоногт 5-60 см хүртэл нэмэгдэж, Урдтамир, Хойттамир гол 7 дугаар сарын 16, 17-нд үерийн түвшин, Хөгшин Орхон гол 19-нд үерийн аюултай түвшинг  даван үерлэсэн байна. Хангайн арын голууд арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см их харин Идэр голын эх болон Хануй, Суман, Чулуут гол Өндөрулаан сум орчимд олон жилийн дундаж түвшнээс 15-40 см бага байна.  

Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Сөгнөгөр, Бороо зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн дунд хүртэл бараг хоногийн түвшний хэлбэлзэлгүй шахам байсан ба хугацааны адгаар хоногт 2-5 см нэмэгдсэн байна. Харин Тэрэлж болон Туул голын дунд хэсгээр 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд усны түвшин хоногт 20-35 см нэмэгдэж, Туул гол Алтанбулаг сум орчмоор олон жилийн дундаж түвшинг давсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхтэй харьцуулбал 25-90 см доогуур түвшинд байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд өнгөрсөн арав хоногийн эхээр усны түвшин хоногт 1-2 см буурсан ерөнхий хандлагатай байсан хэдий ч арав хоногийн сүүлээр усны түвшин хоногт 5-35 см нэмэгдсэн байна. Харин Хялгант баг орчимд энэ сарын 20-ны өдөр усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5 см орчим давсан байна.  

Орхон голын эх буюу дунд хэсгээр хугацааны дундаас усны түвшин хоногт 10-55 см нэмэгдэж, Хархоринд 7 дугаар сарын 16-20, Өлзийт сум орчимд 19,20-ны өдрүүдэд үерийн түвшинг 35-50 см тус тус даван үерлэсэн бол адаг буюу Сүхбаатар хот орчимд усны түвшин арав хоногийн турш аажим буурсан ерөнхий явцтай өнжсөн байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагуух арав хоногийн дундаж түвшинг 2014 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 20-75 см бага байна.

   2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн өврөөс усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний өөрчлөлт багатай байв. Номхон далайн ай савын  дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс  20-70 см бага харин ус судлалын Балж-Дадал, Халх-Баянхошуу Улз-Дашбалбар, Улз-Баян-Уул харуул орчимд олон жилийн дунджаас 10-15 см ахиу түвшинд байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

        Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Харбут, Сагсай, Турган, Дунд цэнхэр зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан ерөнхий хандлагатай хэдий ч энэ зуны турш элбэг устай байсан Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор  үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Ховд, Буянт, Сагсай, Турган зэрэг голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 10-70 см ахиу харин Харбут, Чигэртэй,  Булган, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг голын хувьд олон жилийн дундаж түвшнээс 5-35 см бага, 2014 оны мөн үеийнхээс 10-30 см ахиу байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Хожуул, Завхан, Байдраг, Шаргалжуут, Заг, Онги зэрэг голуудын усны түвшин 7 дугаар сарын 13, 14, 16, 17, 18-ны өдрүүдэд 20-70 см нэмэгдэж, Байдраг, Онги голын дагууд хугацааны адгаар үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ. Харин бусад голуудын хувьд харьцангуй түвшний хэлбэлзэл багатай байв. Эдгээр голууд нь арав хоногийн дундаж түвшний утгаараа өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 5-50 см бага харин Чигэстэй, Хожуул, Завхан, Байдраг, Онги голын эхээр 10-30 см ахиу байна.

            Увс нуурын сав газрын Чигж, Баруунтуруун, Тэс, Намир, Хангилцаг зэрэг голууд өмнөх арав хоногийн эх болон адгаар хоногт 1-3 см нэмэгдсэн ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 5-20  см доогуур түвшинд  байна.

            Долоодугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрөн өнгөрсөн хугацаанд үргэлжлэн болон түр зуур орсон хур борооны эрчимшлээс хамааран нэмэгдэж, үерийн түвшин болон үерийн аюултай түвшинг даван олон хоног үргэлжлэн хүчтэй үерлэсэн байна. Цаашид буюу долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт нутгаар борооших төлөвтэй байгаа тул голуудын усны түвшин нэмэгдэх ба голын эрэг татам дагуу сууршиж нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байж, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

2015.07.21

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны горимын тойм 2020-07-01 2020-07-01 43
Гол мөрний усны горимын тойм 2020-06-22 2020-06-22 115
Гол мөрний усны горимын тойм 2020-06-12 2020-06-12 162
Гол мөрний усны горимын тойм 2020-06-02 2020-06-03 228
Гол мөрний усны горимын тойм 2020-05-21 2020-05-22 279
Гол мөрний усны горимын тойм 2020-05-11 2020-05-11 351
Гол мөрний усны горимын тойм 2020-05-01 2020-04-30 317
Гол мөрний усны горимын тойм 2020-04-21 2020-04-22 302
Гол мөрний усны горимын тойм 2020-04-11 2020-04-11 305
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-04-01 2020-04-02 314
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-21 2020-03-21 341
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-11 2020-03-11 593
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-02 2020-03-02 968
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-21 2020-02-21 740
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-12 2020-02-13 720
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-02 2020-02-03 546
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-22 2020-01-22 589
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-12 2020-01-13 792
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-02 2020-01-02 651
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-21 2019-12-23 783
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-12 747
Гол, мөрний усны горимын тойм 2019-12-01 2019-12-03 943
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-21 2019-11-21 935
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-11 2019-11-11 949
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-01 2019-11-01 1002
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-22 2019-10-22 1010
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-12 2019-10-12 1155
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-02 2019-10-03 1217
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-22 2019-09-24 872
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-12 2019-09-16 1185
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-02 2019-09-04 1168
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-21 2019-08-21 1173
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-12 2019-08-12 1331
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-02 2019-08-02 1384
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-22 2019-07-22 1153
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-13 2019-07-16 1113
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-03 2019-07-03 1271
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 1229
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 1222
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 1260
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 1271
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 1218
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 1148
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 1112
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 965
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 1309
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 1362
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 2192
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 1291
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 1345
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 1283
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 1202
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 1179
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 1293
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 1326
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 1440
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 1261
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 1361
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 1341
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 1225
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 1289
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 1322
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 1435
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 1558
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 1506
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 1494
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 1746
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 1608
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 1551
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 1656
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 1456
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 1535
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 2242
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 1639
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 1608
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 1795
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 1757
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 1725
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 1808
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 1687
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 1815
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1916
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 2360
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 1986
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 1800
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 1536
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 1559
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 1620
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 1399
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 1657
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1798
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 2048
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 2141
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 2262
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 1330
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 1465
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 1518
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1882
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 1722
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1823
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 1422
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 1331
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 1278
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 1374
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 1440
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 1362
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 1185
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 1537
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 1422
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 1435
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 1303
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1957
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 2333
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1866
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 1396
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 1399
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 1398
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 1325
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1799
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 2180
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1919
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1846
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 1423
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1741
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1630
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1735
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1766
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1748
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 2388
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1861
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2593
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1878
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1568
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1571
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 1466
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1629
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1704
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1553
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1647
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 2350
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1638
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1599
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1638
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1667
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1609
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1642
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1651
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1761
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1669
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1882
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1891
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1891
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1826
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1920
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1834
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 4219
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 4537
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 3326

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/06

17 цаг

22 71
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/06

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store