
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-12-12 11:35:03
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12
2018 оны арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-15 см нэмэгдсэн байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см зузаан байна. Харин Ус судлалын Эг-Хатгал харуул орчимд мөсөн захтай ба тогтвортой мөсөн бүрхүүл тогтож амжаагүй байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир голд 25-60 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба энэ нь өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдсэн байна. Суман, Урдтамир голд мөсөн зах үүсч өтгөн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байна. Хангайн арын голуудын мөсний зузаан 2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голууд 20-85 см зузаан мөстэй байгаа ба энэ нь өмнөх арав хоногоос 10-30 см зузаарсан байна. Эдгээр голуудын мөсний зузаан нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 5-30 см ахиу байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд 30-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-20 см нэмэгдсэн байна. Сэлэнгэ мөрний дагууд мөсний зузаан 2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см нимгэн байгаа бол Орхон голын нийт уртын дагууд 5-15 см ахиу зузаантай байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 30-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 15-30 см нэмэгдсэн байна. Хэнтийн зүүн хажуугийн голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-25 см ахиу байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голууд 15-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь өнгөрсөн хугацаанаас 10-15 см нэмэгдсэн байна. Харин Чонохарайх, Төгрөг голд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Эдгээр голуудын мөсний зузаан нь өмнөх он болон олон жилийн дунджаас 5-20 см бага харин Турган, Чигэртэй голын хувьд 10-15 см зузаан байна.
Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Түй, Байдраг, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар усны гол, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдэж, 15-65 см зузаан мөстэй бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дунджаас 5-10 см ахиу байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 10-45 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба 2017 оны мөн үеэс 5-10 см ахиу харин олон жилийн дунджаас 5-30 см бага байна.
Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгдсэн байна. Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
д/д |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2017.12.11 |
Мөсний зузаан, 2018.12.11 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
44 |
75 |
49 |
46 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
43 |
85 |
29 |
32 |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
47 |
90 |
50 |
64 |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
40 |
93 |
26 |
27 |
5 |
Идэр гол-Их-Уул сум |
48 |
61 |
31 |
31 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
55 |
85 |
56 |
63 |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
34 |
82 |
44 |
45 |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
48 |
120 |
57 |
53 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
48 |
84 |
45 |
47 |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
38 |
80 |
58 |
18 |
13 |
Онон гол-Биндэр сум |
45 |
75 |
43 |
45 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
50 |
81 |
42 |
44 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
50 |
94 |
48 |
|
16 |
Халх гол-Сумбэр сум |
52 |
93 |
52 |
60 |
17 |
Ховд гол –Өлгий сум |
58 |
76 |
59 |
61 |
18 |
Булган гол-Булган сум |
30 |
70 |
- |
22 |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
26 |
50 |
22 |
28 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
52 |
90 |
55 |
66 |
Гадаргын усны судалгааны хэлтэс
2018.12.12

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/15



9 м/с


Шинэ мэдээ

