Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 02:03:49

Хэвлэх

Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/

Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм

2016 оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

        2016 оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 30-145 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Харин Дэлгэрмөрөн голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 45 см нимгэрч мөсөн зах үүсэх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2015 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-20 см ахиу харин Дэлгэрмөрөн, Үүр, Бэлтэс голын хувьд 10-15 см нимгэн байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут голын адгаар  мөсний зузаан өнгөрсөн хугацаанд 5-10 см нэмэгдсэн бол бусад голууд мөсний зузааны өөрчлөлтгүй буюу ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Хангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир ба Урдтамир зэрэг голууд 50-215 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь  өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундаж зузаанаас 5-45 см ахиу байна .

Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, Туул, Тэрэлж, Бороо, Сөгнөгөр зэрэг голууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өмнөх арав хоногт төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Хараа, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Туул гол Улаанбаатар хот орчимд  гол ёроолдсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс  10-40 см нимгэн харин Хараа, Тэрэлж, Бороо, Сөгнөгөр голын хувьд 20-35 см ахиу зузаантай байна.

Сэлэнгэ мөрний дагууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй харз, тошин гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаагаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд мөсний зузаан 5-10 см орчим нимгэрсэн байна.

 Орхон голын нийт уртын дагууд  90-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногт  голын эхээр 10-20 см  нэмэгдсэн бол  дунд болон адаг хэсгээр зузааны өөрчлөлтгүй шахам  байв.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагуух мөсний зузаан 2015 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн харин олон жилийн дунджаас 5-20 см ахиу зузаантай байна.

     2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5 см орчим нэмэгдэж, 90-205  см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хэнтэй нурууны зүүн хажуугийн голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 15-60  см ахиу харин Хурх, Эг, Улз голын адгаар 10-20 см нимгэн байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай,  Булган, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голууд 80-150 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-20 см орчим нэмэгдсэн байна. Харин Турган, Харбут, Чигэртэй, Төгрөг, Дундцэнхэр зэрэг голууд 35-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болж ёроолдоо хүртэл хөлджээ. Дээрх голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол Буянт, Булган, Дундцэнхэр голын хувьд 15-30 см бага байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Хожуул, Онги Увс нуурын савын Чигж, Түргэн зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногт 5-10 см нэмэгдэж, 60-150 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Хүнгүй, Яруу, Шаргалжуут, Завхан, Зүйл, Шарга, Заг,  Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац, Чигж, Баруунтуруун, Намир, Хангилцаг зэрэг голууд 40-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй  ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Хангай нурууны өврийн голуудын мөсний зузааныг 2015 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-40 см ахиу харин Увс нуурын савын Чигж, Хархираа,  Баруунтуруун голын хувьд 10-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

            Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад зарим голуудад харз, халиа, тошин, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-45 см нимгэрсэн байна. Иймд нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац тээврийн хэрэгсэл зорчиход аюулгүй хэмжээнд хүрээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг  анхааруулж байна.

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-13 2019-07-16 32
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-03 2019-07-03 145
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 193
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 210
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 239
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 227
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 192
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 206
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 210
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 151
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 266
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 288
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 321
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 303
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 365
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 306
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 335
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 307
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 395
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 467
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 559
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 413
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 474
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 472
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 362
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 421
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 401
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 485
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 640
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 609
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 606
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 705
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 682
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 661
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 684
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 540
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 705
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 771
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 683
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 708
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 814
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 766
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 839
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 903
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 929
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 978
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1069
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 1419
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 1110
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 932
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 891
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 880
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 981
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 800
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 951
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1067
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 1240
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 1269
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 1407
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 737
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 872
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 898
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1168
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 1008
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1040
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 751
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 740
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 731
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 804
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 846
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 776
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 672
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 665
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 857
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 871
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 843
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1469
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 1225
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1296
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 847
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 844
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 849
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 808
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1283
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 1705
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1451
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1378
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 961
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1239
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1120
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1242
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1317
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1288
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 1221
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1371
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2115
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1396
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1092
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1084
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 999
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1122
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1251
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1044
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1131
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 1191
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1153
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1140
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1152
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1197
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1140
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1151
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1170
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1265
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1218
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1387
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1383
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1415
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1355
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1410
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1312
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 3762
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 4021
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 2829

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/18

2 цаг

20 68
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/17

30 86
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store