
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 04:47:32
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 10 дугаар сарын тойм
Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2016 оны 10 дугаар сард Орхон-Хархорин, Орхон- Бат-Өлзий, Онги- Арвайхээр, Орхон- Улаанцутгалан, Онги- Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин,Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт нийт 11 сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 100-132 мг/л-т хэлбэлзэж, Бат-Өлзий, Улаанцутгалан хяналт-шинжилгээний цэгийн орчим усан дахь аммонийн азот /NH4/-ын болон нитритийн азотын /NО2/-ын агууламж, Хархорин хяналт-шинжилгээний цэгийн орчим голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.1 мгО/л буюу MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас тус тус бага зэрэг давсан бохирдол илэрчээ.
Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 148-220 мг/л-т хэлбэлзэж, Арвайхээр хяналт-шинжилгээний цэгийн орчим хүчилтөрөгчийн горим хэвийн боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.2 мгО/л буюу ХА-аас бага зэрэг давсан бохирдол илэрсэн байна.
Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 825 мг/л байсан ба усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 195 мг/л байсан ба голын бохирдолгүй, цэвэр байлаа.
Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 564 мг/л буюу дунд зэрэг, усан дахь нитритийн азотын агууламж 2.3 дахин, фосфорын агууламж ХА-аас 1.4 дахин давсан бохирдол илэрчээ.
Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 122 мг/л байсан ба голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.
Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 1215 мг/л буюу маш их, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 21.6 мг/л буюу ХА-аас 2.2 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас бага зэрэг давсан бохирдол тус тус илэрчээ.
Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт их, 1143 мг/л, ын агууламж 18.4 мг/л буюу ХА-аас 1.8 дахин их, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 1,11 мгN/л, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.044 мгN/л байгаа нь ХА-аас тус тус 2.2 дахин давсан бохирдолтой байлаа.
Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
P |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
9 |
0.1 |
Орхон- Бат-Өлзий |
|
|
6.14 |
0.51 |
0.022 |
0.29 |
0.081 |
Орхон- Улаанцутгалан |
|
|
5.28 |
0.44 |
0.026 |
0.54 |
0.090 |
Орхон- Хархорин |
7.5 |
3.1 |
4.48 |
0.31 |
0.016 |
0.58 |
0.063 |
Онги- Арвайхээр |
10.9 |
3.2 |
3.84 |
0.12 |
0.004 |
0.25 |
0.020 |
Онги- Уянга |
|
|
3.52 |
0.05 |
0.005 |
0.43 |
0.023 |
Өлт- Уянга |
|
|
7.60 |
0.08 |
0.046 |
2.61 |
0.136 |
Бөөрөлжүүт- Уянга |
|
|
3.20 |
0.09 |
0.001 |
0.34 |
0.022 |
Хөгшин- Хархорин |
|
|
10.6 |
0.29 |
0.020 |
0.29 |
0.018 |
Таац- Нарийнтээл |
|
|
6.72 |
0.22 |
0.004 |
0.52 |
0.014 |
Зэгэстэй- Өлзийт |
|
|
21.6 |
0.54 |
0.003 |
0.08 |
0.031 |
Сангийн далай- Өлзийт |
|
|
18.4 |
1.11 |
0.044 |
0.29 |
0.059 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт, Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын хяналт-шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын дүнгээс үзэхэд Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан цэгийн орчим голын усны чанар өмнөх сарынхаас сайжирч, ХА-аас давах үзүүлэлтийн тоо, агууламж багассан ба Хархорин орчимд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас бага зэрэг давсан бохирдол илэрчээ. Мөн Онги голын Арвайхээр орчимд голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж бага зэрэг, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж Хөгшин- Хархорин орчим бага зэрэг, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт орчимд ХА-аас 2 дахин их, усан дахь аммонийн болон эрдэс фосфорын бохирдол Өлт- Уянга орчим ХА-аас 1.4- 2 дахин их, усан дахь аммонийн болон нитритийн азотын бохирдол Зэгэстэй- Өлзийт орчим бага зэрэг, Өлт- Уянга, Сангийн далай- Өлзийт орчим цэгийн орчим ХА-аас 2 дахин давсан бохирдол илэрчээ. Бусад голын ус тухайлбал, Онги- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Таац- Нарийнтээл цэгийн орчим голын ус бохирдолгүй, цэвэр байсан байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/15



9 м/с


Шинэ мэдээ

