Онцлох мэдээ:       Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 7 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Хэрлэн болон Хангай нурууны арын Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 13-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 45 см нэмэгдэж , үерийн түвшинг 40 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см тус тус давна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-12

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 12:20:07

Хэвлэх

ЗАВХАН АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ


ШИНЖИЛГЭЭНИЙ  2015 ОНЫ 09  ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

        Завхан аймгийн байгаль орчны  шинжилгээний лаборатори нь 09 дүгээр  сард гадаргын усны хөтөлбөрийн дагуу Богд, Чигэстэй, Тэс голын усны сорьц авч цахилгаан дамжуулах чанар /EC/, ууссан хүчилтөрөгч /O2/, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, аммонийн азот /NH4/, нитритийн азот /NO2/ болон нийт 22 үзүүлэлтийн  агууламжийг тодорхойлж шинжилгээг хийсэн.

Шинжилгээний дүнгээр голуудын усны эрдэсжилт 51.3-333.0 µS/см –ийн хооронд  байна.

        Голын усан дахь бохирдуулах бодисын агууламжийг  MNS4586-98  усны  чанарын стандарт дахь хүлцэх агууламж /ХА/-тай харьцуулахад голуудын усан дахь бохирдуулах бодисын агууламжууд стандартын түвшинд байсан байна.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

 

Усны харуулуудын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

1

Богд-Улиастай /дээд/

8.18

2.0

2.5

0.09

0.002

2

Чигэстэй-Улиастай /доод/

8.25

2.1

3.6

0.08

0.002

3

Чигэстэй-Улиастай /дээд/

7.88

1.9

5.4

0.10

0.002

4

Богд-Улиастай /доод/

8.32

2.0

2.8

0.07

0.003

5

Тэс-Баянуул

 

 

1.9

0.12

0.002

 

MNS4586-98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

Зураг 1. Цахилгаан дамжуулах чанар, µS/см

Завхан аймгийн төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаа

         Завхан аймгийн  төв хаягдал ус цэвэрлэх байгууламжийн /ЦБ/ орох, гарах цэгээс 09 дүгээр сард бохир  усны сорьц авч шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд ЦБ-ын цэвэршилт –79.3%  байна.

            Цэвэршүүлээд гаргаж байгаа 8-р картны усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламж /ЗДА/-тай харьцуулахад фосфор 0.545 мг/л, хүлцэх агууламжаас 0.7 дахин их бохир усыг хаяж байсан байна.

Зураг-2 Цэвэрлэх байгууламжийн усан дахь аммонийн азотын 2014-2015 оны сарын өөрчлөлт, мг/л