Онцлох мэдээ: 2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-03-21

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-07-10 16:07:29

Хэвлэх

Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10

2018 оны долдугаар сарын нэгдүгээр  арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн хандлагатай байсан бол Үүр голын усны түвшин 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд хоногт 30-95 см нэмэгдэж, үерийн түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеийнхээс  10-50 см бага байна.

Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир, голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн эхээр хоногт 10-35 см нэмэгдсэн бол бусад голуудын хувьд хоногийн түвшний өөрчлөлт багатай буюу 1-2 см-н хооронд хэлбэлзэв. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 35-125 см бага, өмнөх оны мөн үеийнхээс 10-35 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Шарын гол,  Тэрэлж, Туул, Сөгнөгөр голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн явцтай байсан бол Ерөө голын дагууд усны түвшин энэ сарын 3,4-ний өдрүүдэд хоногт 20-55 см нэмэгдээд хугацааны дундаас эргэн буурсан байна. Дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 10-45 см бага харин 2017 оны мөн үеийнхээс 25-100  см ахиу байна.

Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн сүүлээр хоногт 5-10 см нэмэгдсэн бол Орхон голын хувьд арав хоногийн турш хоногт 5-35 см нэмэгдсэн байна. Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үеэс 10-45 см ахиу харин олон жилийн дунджаас 15-100 см бага байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Онон, Балж болон  Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх арав хоногийн эх болон сүүлээр хоногт 10-65 см нэмэгдэж, 7 дугаар сарын 8-ны өдөр ус судлалын Балж-Дадал харуул орчимд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэсэн байна. Харин Халх, Хэрлэн голын адаг болон Улз голын дагууд хоногийн түвшний өөрчлөлт багатай өнжсөн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж утга олон жилийн дунджаас 10-65 см бага өнгөрсөн оны мөн үеэс 15-50 см их байна.  

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган,  Турган, Сагсай, Чигэртэй,  Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин арав хоногийн турш аажим буурсан ба  арав хоногийн дунджаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-95 ахиу харин Сагсай, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг голын хувьд 10-50 см бага байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Түй, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут голын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр хоногт 5-25 см нэмэгдсэн бол Онги голын дагууд хугацааны дундаас хоногт 10-40 см нэмэгдэж, Арвайхээр сум орчимд үерийн түвшинг 15 см орчим даван үерлэсэн байна. Харин бусад голууд хоногийн түвшний хэлбэлзэл багатай байлаа. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшин 2017 оны мөн үеийнхээс 10-40 см ахиу харин олон жилийн дунджаас 40-90 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын усны түвшин 7 сарын эхний арав хоногийн эхээр хоногт 5-20 см нэмэгдээд аажим буурсан ба арав хоногийн дундаж утгаараа  2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см ахиу байна.

Долдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж үерийн түвшинг даван үерлэсэн байна.  Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2018.07.10

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-21 2020-03-21 51
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-11 2020-03-11 302
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-02 2020-03-02 621
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-21 2020-02-21 433
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-12 2020-02-13 429
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-02 2020-02-03 251
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-22 2020-01-22 285
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-12 2020-01-13 457
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-02 2020-01-02 368
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-21 2019-12-23 424
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-12 357
Гол, мөрний усны горимын тойм 2019-12-01 2019-12-03 496
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-21 2019-11-21 554
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-11 2019-11-11 606
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-01 2019-11-01 628
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-22 2019-10-22 629
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-12 2019-10-12 703
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-02 2019-10-03 778
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-22 2019-09-24 601
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-12 2019-09-16 802
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-02 2019-09-04 814
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-21 2019-08-21 816
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-12 2019-08-12 933
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-02 2019-08-02 959
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-22 2019-07-22 804
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-13 2019-07-16 793
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-03 2019-07-03 943
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 896
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 908
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 954
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 903
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 891
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 855
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 824
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 725
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 960
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 1023
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 1812
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 977
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 1033
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 975
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 916
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 896
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 1010
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 1046
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 1175
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 997
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 1093
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 1081
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 961
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 1023
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 1033
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 1137
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 1247
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 1225
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 1232
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 1426
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 1322
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 1249
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 1356
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 1168
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 1255
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 1957
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 1323
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 1335
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 1510
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 1438
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 1471
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 1533
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 1467
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 1566
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1689
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 2116
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 1733
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 1556
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 1352
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 1379
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 1442
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 1253
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 1450
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1606
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 1806
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 1905
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 2018
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 1155
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 1289
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 1344
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1680
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 1526
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1620
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 1240
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 1176
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 1120
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 1219
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 1280
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 1183
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 1050
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 1388
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 1242
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 1268
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 1196
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1818
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 2179
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1682
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 1233
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 1230
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 1214
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 1188
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1654
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 2051
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1788
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1731
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 1306
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1612
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1496
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1617
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1640
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1631
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 2243
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1733
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2457
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1768
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1448
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1445
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 1335
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1501
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1579
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1427
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1513
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 2215
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1508
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1485
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1507
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1533
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1493
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1515
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1530
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1630
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1540
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1747
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1764
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1771
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1694
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1762
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1690
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 4096
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 4409
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 3198
Улаанбаатар - 2020/03/31

17 цаг

2 35
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2020/03/31

3 37
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store