
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-12 13:06:59
2021 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруугаар 15.0-25.0 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 10.0-14.9 градус хүйтэн, Алтайн Өвөр говь, Номин, Галба, Шарга, Заг сүүж, Борзон, Өөшийн говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Хатан суудлын тал, Загийн Усны хөндийгөөр 0.1-5.6 градус дулаан, бусад нутгаар 0.0-9.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-10.1 градусаар дулаан, Дорнодын зарим нутгаар дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-10 градус дулаан, Тамсагийн хоолой, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 1-10 градус хүйтэн, төв болон баруун аймгуудын нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-18 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 30-37 градус, өмнөд говиор 10-14 градус, бусад нутагт 15-29 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 1-10 градус хүйтэн, баруун болон төвийн нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 20-36 градус, бусад нутагт 0-19 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 20-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хөндийгөөр 30-39 градус, өмнөд говиор 14-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 40 орчим хувьд 0-3 мм, Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Завханы Идэр, Дорнодын Баян-Уулд 3,1-7,9 мм, Дархан-Уул, Дундговь, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын ганц нэг сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага орсон.
3 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Улаангом, Тэс, Сагил, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Ховдын Алтай, Завханы Алдархаан, Баянтэс, Тосонцэнгэл Баянхайрхан, Тэс, Яруу, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Уул, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Ерөө, Сүхбаатарын Наран, Дорнодын Дашбалбарт 5,1-19,0 см, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар 1,0-5,0 см цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Зэрэгт 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2021 оны 3 дугаар 10-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) төлөгний амьдын жин дунджаар 23 кг, борлон 17 кг, бяруу 84 кг байна. Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) төлөг 21 кг, борлон 14 кг, бяруу 96 кг, Говийн бүсийн (Дорноговь аймгийн Алтанширээ сум) борлон 23 кг амьдын жинтэй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/15



9 м/с


Шинэ мэдээ

