
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-06-12 14:50:36
2019 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж уулархаг нутгаар 0.3 градус хүйтнээс 10 градус, говь, тал хээр нутгаар 15,1-20 градус, Хатан суудлын тал , Улаан нуурын хөндий, Алтайн Өвөр болон Заг Сүүж, Галба, Өөшийн говиор 20,1-27,7 градус, бусад нутгаар 10,1-15,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар дунджаас 1,1-3,9 градусаар дулаан, нутгийн зүүн хойд хагаст дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 20-29 градус, Монгол Алтайн уулархаг нутгаар 16-19 градус, говийн нутгаар 30-36 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар 0-6 градус хүйтэн, Алтай Өвөр говиор 11-14 градус, бусад нутагт 1-10 градус дулаан байлаа.
Хөрсний гадарга дээр температур өдөртөө ихэнх нутгаар 50-59 градус, Алтай, Хангайн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруугаар 33-49 градус, говийн нутгаар 60-66 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутгаар 1-11 градус дулаан, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 0-10 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-5,0 мм, Увс, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 5,1-10 мм, Баян-Өлгийн Сагсай(Даян), Завханы Улиастай, Хөвсгөлийн Баянзүрх, Архангайн Өндөр-Улаан, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Булганы Хангал, Сэлэнгийн Баянгол, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хүдэр, Түшиг, Дархан-Уулын Хонгор, Хэнтийн Өмнөдэлгэр, Норовлин, Баян-Адрага, Батширээт, Жаргалтхаан, Батноров, Цэнхэрмандал, Сүхбаатарын Халзан, Наран, Баяндэлгэр, Онгон, Дорнодын Дашбалбар, Матад сумдын нутгаар 10,1-20,0 мм, Завханы Шилүүстэй, Төвийн Мөнгөнморьт, Хэнтийн Баян-Овоо, Дадал, Сүхбаатарын Сүхбаатар, Уулбаян, Эрдэнэцагаан, Асгат, Дорнодын Чулуунхороот, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Гурванзагал, Булган, Сэргэлэн, Чойбалсан, Баянтүмэн сумдын нутгаар 20,1-63,3 мм орсон бол Ховд, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговийн зарим сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал зүүн аймгуудын нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу бусад нутгаар дунджаас бага орсон байна.
Бэлчээрийн ургамал ургалтын байдал Увс, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар сайн, харин Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу бусад нутгаар дунд зэрэг (3 дугаар зураг) байна.
Cалхины их хурд ихэнх нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Дундговийн Сайхан-Овоод 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх ажил хийгдэж байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/08



5 м/с


Шинэ мэдээ

