
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-03-22 18:20:54
2019 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруу, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голийн хөндийгөөр 10,0-27,9 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор 5,0-9,9 градус хүйтэн, өмнөд говиор 0,1-7,0 градус дулаан, бусад нутгаар 0,0-4,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1,1-7,8 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 1-10 градус, Бурхантын хөндий болон говийн нутгаар 11-19 градус дулаан, Увс нуурын хотгор, 0-10 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 9-20 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-31 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 2-10 градус, Булнайн нуруу, Увс нуурын хотгор, Идэрийн голын хөндийгөөр 1-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-20 градус, говийн нутгаар 31-36 градус, бусад нутгаар 21-30 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 21-30 градус, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 31-36 градус, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 12-20 градус дулаан байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-5,0 мм, Завханы Идэр, Архангайн Булган, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Чулуут, Өвөрхангайн Хархорин, Баруунбаян-Улаан, Богд, Дундговийн Луус, Гурвансайхан, Дэлгэрхаан, Өмнөговийн Манлай сумдад 5,1-9,6 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас бага, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон байна.
Cалхины их хурд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн ихэнх, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Говь-Алтайн Бугатад 31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- 3 дугаар сарын 20-ны байдлаар Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Төв, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар цасан бүрхүүлтэй байна. Үүнээс Баян-Өлгийн Сагсай/Даян/, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Малчин, Завханы Цагаанчулуут, Баянтэс, Алдархаан, Яруу, Идэр, Баянхайрхан, Тэлмэн, Архангайн Чулуут, Төвшрүүлэх, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Дундговийн Луус сумдад 10-19 см зузаан цастай байна.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бог мал төллөж байгаа мэдээтэй байна.
- Энэ арав хоногт ихэнх нутагт дулаан байсан боловч үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
23 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/08



5 м/с


Шинэ мэдээ

