
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-01-22 10:36:49
2019 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Увс нуур, Дархадын хотгороор 30-45,2 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн хөндийгөөр 20,0-29,9 градус, говийн нутгаар 6,0-14,9 градус, бусад нутгаар 15,0-19,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1,1-6,9 градусаар дулаан, Алтай уулархаг нутаг, Хан Хөхий, Булнайн нуруу, Их Нууруудын хотгороор 1,1-5,3 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгороор 20-30 градус, тал хээр говийн нутгаар 3 градус дулаанаас 10 градус хүйтэн, бусад нутгаар 10-19 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 31-40 градус, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруу, Увс нуур, Дархадын хотгороор 40-44 градус, говийн нутгаар 18-29 градус, бусад нутгаар 30-39 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 1-10 градус, Увс нуур болон Дархадын хотгороор 21-26 градус, Алтай, Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруугаар 11-20 градус хүйтэн, говийн нутгаар 0-12 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 30-39 градус, Алтай, Хангайн уулархаг нутгаар 40-46 градус, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 20-29 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас Баян-Өлгий, Ховд, Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатарын ихэнх, Увс, Дорнод, Төвийн зарим, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн зарим нэг сумдын нутгаар 0,0-1,4 мм орсон. Харин ихэнх нутгаар хур тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 90 орчим хувьд дунджаас бага, 10 орчим хувьд буюу Баян-Өлгий, Ховд, Увсын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон байна.
Cалхины их хурд Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өвөрхангайн Өлзийт, Хархорин, Төвийн Баян, Хэнтийн Галшар, Дархан, Дэлгэрхаан, Дорнодын Дашбалбар, Сүхбаатарын Асгат, Дундговийн Гурвансайхан, Өмнөговийн Булган сумдын нутгаар 16-21 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
1 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаагаас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Булган, Төв, Говьсүмбэр, Дорнодын зарим, Архангай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Түргэн, Хяргас, Тэс, Завханы Цэцэн-Уул, Яруу, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Баянхайрхан, Тэс, Хөвсгөлийн Арбулаг, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төвийн Цээл сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Сагсай (Даян), Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завханы Баянтэс, Улиастай, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) зэрэг сумдын нутгаар 11-18 см зузаан, цасны нягт 0,10-0,27 гр/см3 байна. Бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байлаа.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байснаас цасан бүрхүүлийн хэмжээ ялимгүй буурсан байна.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байгаа мэдээтэй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/08



5 м/с


Шинэ мэдээ

