
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-02-23 10:04:22
2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Халхголын хөндийгөөр 20-35,6 градус, говийн нутгаар 5,1-14,9 градус, бусад нутагт 15-19,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-7,5 градусаар хүйтэн, харин Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Булганы зарим нутгаар дунджаас 1,1-4,3 дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-9 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Орхон, Сэлэнгэ, Халхголын хөндийгөөр 10-19 градус, Тэсийн голын хөндийгөөр 21-25 градус хүйтэн, говийн нутгаар 1-7 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 19-29 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 30-43 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 0-10 градус, говийн нутгаар 11-23 градус дулаан, харин Увс нуур, Дархадын хотгороор 10-23 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халхголын хөндий, Монголын Дорнод талаар 1-9 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 29-39 градус, Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 40-45 градус, говийн нутгаар 18-28 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт ороогүй. Харин Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Дундговь, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-4 мм, Увсын Давст, Улаангом, Хөвсгөлийн Арбулаг, Тариалан, Мөрөн, Тосонцэнгэл, Булганы Баян-Агт сумдад 4,1-10,2 мм орсон (2 дугаар зураг) буюу Увс, Хөвсгөл, Архангайн ихэнх, Завхан, Өвөрхангайн хойд, Архангайн хойд ба зүүн, Булганы баруун талын сумдаар олон жилийн дунджаас ахиу орсон байна.
Cалхины их хурд Баян-Өлгийн Өлгий, Булган, Увсын Өмнөговь, Ховдын Жаргалант, Говь-Алтайн Бугат, Эрдэнэ, Баянхонгорын Баянцагаан, Шинэжинст, Богд, Өвөрхангайн Хархорин, Богд, Төвийн Зуунмод, Баян, Хэнтийн Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Дорнодын Халхгол, Өмнөговийн Булган, Цогтцэций, Дундговийн Цагаандэлгэр, Мандалговь, Говь-Угтаал, Гурвансайхан, Баянжаргаланд 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байгаагаас Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Дундговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, 0,09-0,37 г/см3 нягт, Увс, Завхан, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнодын зарим сумдын нутгаар 10,1-20 см зузаан, 0,07-0,41 г/см3 нягт, Увсын Зүүнговь, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Зүүнхангай, Тэс, Малчин, Завханы Цэцэн-Уул, Сонгино, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Түдэвтэй, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Хөвсгөлийн Цэцэрлэг, Рэнчинлхүмбэ, Архангайн Эрдэнэмандал, Өвөрхангайн Зүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин, Өлзийт, Булганы Орхон, Дашинчилэн, Бугат, Бүрэгхангай, Баяннуур, Хангал, Рашаант, Хишиг-Өндөр, Могод, Баян-Агт, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Угтаал, Баян-Өнжүүл, Жаргалант, Дорнодын Халхгол сумдын нутгаар 20,1-47 см зузаан, 0,06-0,40 г/см3 нягт цастай (3 дугаар зураг) байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Улаангом, Баруунтуруун, Малчин, Өндөрхангай, Наранбулаг, Хяргас, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Цагаанхайрхан, Сагил, Давст, Ховдын Дарви, Завханы Завханмандал, Сонгино, Цэцэн-Уул, Тэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Сантмаргац, Нөмрөг, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Говь-Алтайн Жаргалант, Баян-Уул, Дарви, Гуулин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Архангайн Хашаат, Хотонт, Эрдэнэмандал, Чулуут, /Их тамир, Цэнхэр/, Булганы Хангал, Баян-Агт, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Булган, Баяннуур, Хишиг-Өндөр, Рашаант, Могод, Өвөрхангайн Хархорин, Зүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Өлзийт, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Төвийн Баянжаргалан, Угтаал, Заамар, Зуунмод, Жаргалант, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баян, Аргалант, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Халзан, Дундговийн Сайнцагаан сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай /14 аймгийн 77 сум/ байна.
Харин Ховдын Зэрэг, Манхан, Чандмань, Увсын Түргэн, Завханы Яруу, Баян-Уул, Идэр, Их-Уул, Улиастай, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанхайрхан, Алдархаан, Говь-Алтайн Халиун, Тайшир, Хөхморьт, Шарга, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Галт, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Архангайн Тариат, Хангай, Түвшрүүлэх, Эрдэнэбулган, Булганы Сэлэнгэ, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Дархан-Уулын Шарынгол, Орхон, Төвийн Батсүмбэр, Дэлгэрхаан, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт, Эрдэнэ, Баянчандмань, Борнуур, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Хэнтийн Галшар, Сүхбаатарын Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу /14 аймгийн 45 сум/ байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/08



5 м/с


Шинэ мэдээ

