
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-02-03 13:35:22
2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн агаарын дундаж температур уулархаг нутаг болон Их Нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Халхголын хөндийгөөр 30-46,5 градус, говь, тал хээр нутгаар 20-24,9 градус, Алтайн Өвөр болон Заг Сүүж, Борзон, Галба, Өөшийн говиор 15,9-19,9 градус, бусад нутгаар 25-29,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,1-15,6 градусаар хүйтэн, ялангуяа нутгийн баруун хагаст дунджаас 6,1-15,6 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 10-20 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 21-33 градус, говийн нутагт 4-9 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутгаар 30-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, болон томоохон голуудын хөндийгөөр 41-53 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр өдөртөө уулархаг нутгаар 10-25 градус, тал хээр, говийн нутгаар 0-9 градус хүйтэн, Алтайн Өвөр болон өмнөд говиор 1-7 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 40-49 градус, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 50-55 градус, тал хээр, говийн нутгаар 29-39 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0,0-2,9 мм, харин Увс, Хөвсгөл, Архангай, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговийн зарим сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, харин говийн нутгийн зарим газраар дунджаас ахиу орсон байна.
Cалхины их хурд Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговийн зарим сумдын нутгаар 16-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
1 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас ихэнх нутагт буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Дундговийн ихэнх, Баян,Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 0-10 см зузаан, 0,08-0,36 г/см3 нягт, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар 10,1-20 см зузаан, 0,12-0,36 г/см3 нягт, Увсын Давст, Зүүнговь, Малчин, Зүүнхангай, Наранбулаг, Өндөрхангай, Хяргас, Баруунтуруун, Ховдын Дарви, Завханы Цэцэн-Уул, Сонгино, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Түдэвтэй, Баянхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Галт, Рэнчинлхүмбэ, Архангайн Хашаат, Түвшрүүлэх, Чулуут, Өвөрхангайн Зүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин, Өлзийт, Булганы Орхон, Дашинчилэн, Бугат, Бүрэгхангай, Баяннуур, Хангал, Рашаант, Хишиг-Өндөр, Могод, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Лүн, Батсүмбэр, Угтаал, Баян-Өнжүүл, Баян, Дэлгэрхаан, Цээл, Өндөрширээт, Дорнодын Халхголд 20,1-45 см зузаан, 0,04-0,52 г/см3 нягт цастай (3 дугаар зураг) байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Улаангом, Давст, Өндөрхангай, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Дарви, Манхан, Чандмань, Завханы Завханмандал, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Тэлмэн, Алдархаан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал, Говь-Алтайн Жаргалант, Халиун, Баян-Уул, Алтай, Дарви, Гуулин, Баянхонгорын Шинэжинст, Баянговь, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур, Галт, Архангайн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур, Цэцэрлэг, Чулуут, Өндөр-Улаан, /Их тамир, Цэнхэр/, Булганы Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Могод, Өвөрхангайн Хархорин, Зүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Баянжаргалан, Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баян, Аргалант, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант, Эрдэнэ, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Уулбаян, Халзан, Дундговийн Мандалговь, Адаацаг, Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай /16 аймгийн 106 сум/ байна. Харин Ховдын Дунд-Ус, Мөнххайрхан, Мянгад, Цэцэг, Увсын Түргэн, Завханы Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Говь-Алтайн Тайшир, Хөхморьт, Шарга, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Заг, Богд, Архангайн Тариат, Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Өлзийт, Өвөрхангайн Баян-Өндөр, Булганы Сэлэнгэ, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхон, Төвийн Жаргалант, Борнуур, Цээл, Нийслэлийн Багануур, Тэрэлж, Дорнодын Матад, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Наран, Онгон сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу /13 аймгийн 37 сум/ байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт цас төдийлөн нэмэгдээгүй боловч жиндүү хүйтэн байлаа.
- Агаарт 30 градусыг давж уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 8-11 хоног, тал хээр, говийн нутгаар 1-7 хоног хүйтэрсэн бол өмнөд говиор 30 градусыг давж хүйтрээгүй байна.
- Цас ихтэй газруудад малын тэжээл хомсдож бэлчээрлэлт хүндэрч, зутрахын зэрэгцээ бага цастай газруудад ч зун нь гантай байсан мөн их хүйтэрсний улмаас мал үхэж хорогдсон байна.
- УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-т ирсэн мэдээгээр цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 1 дүгээр сард 215 гаруй мянган мал хорогдсон байна. Үүнд Баян-Өлгий, Увс, Хэнтий, Сүхбаатар, Булган аймгуудад 5-8,5 мянга, Төв, Архангай аймгуудад 12-13 мянга, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад 20-47,5 мянган мал хорогдсон байна.
1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангайн өндөрлөг уулс Хан Хөхийн нуруу, Дархадын хотгор, Увс, Хяргас нуур, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-42,5 градус, говийн нутаг болон Эрээний нуруу, Мэнэнгийн талаар 13,1-19,9 градус, бусад нутагт 20-29,9 градус хүйтэн (4 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-9,2 градусаар хүйтэн, төвийн нутгийн хойд болон зүүн хагаст дунджийн орчим ба дунджаас 1,1-1,2 градусаар дулаан (5 дугаар зураг) байлаа.
1 дүгээр сард хур тунадас ихэнх нутагт 0,0-3 мм, Ховдын Чандмань, Манхан, Зэрэг, Завханы Алдархаан, Баян-Уул, Идэр, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Улиастай, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Уул, Жаргалант, Рашаант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Говь-Алтайн Алтай, Дэлгэр, Жаргалант, Төгрөг, Халиун, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Жинст, Бууцагаан, Шинэжинст, Галуут, Гурванбулаг, Шаргалжуут, Богд, Хүрээмарал, Архангайн Эрдэнэбулган, Чулуут, Эрдэнэмандал, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Тариат, Хашаат, Өвөрхангайн Богд, Уянга, Хайрхандулаан, Хужирт, Өмнөговийн Баяндалай, Булган, Булганы Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Башинчилэн, Гурванбулаг, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Бугант, Орхонтуул, Хүдэр, Төвийн Батсүмбэр, Баян-Өнжүүл, Борнуур, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Угтаал, Заамар, Улаанбаатарын Тэрэлж, Дундговийн Алтанширээ, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Гурвансайхан, Мандалговь, Сайхан-Овоо, Сүхбаатарын Дарьганга, Эрдэнэцагаан, Онгон, Түвшинширээ, Хэнтийн Галшар сумдын нутгаар 3,1-6,0 мм, Ховдын Ховд, Завханы Цагаанхайрхан, Шилүүстэй, Тэлмэн, Яруу, Хөвсгөлийн Галт, Говь-Алтайн Баян-Уул, Дарви, Эрдэнэ, Баянхонгорын Шинэжинст, Архангайн Булган, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Өмнөговийн Даланзадгад, Гурвантэс сумдын нутагт 6,1-9,0 мм, Архангайн Батцэнгэл, Цэцэрлэг, Түвшрүүлэх, Өвөрхангайн, Хархорин, Өлзийт сумдын нутагт 9,1-12,1 мм орсон (6 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас ахиу (7 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/20



5 м/с


Шинэ мэдээ

