
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 08:41:37
2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Тайширын нуруугаар 10-15 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Бүтээл, Бүрэнгийн нуруугаар 15,1-20 градус, нутгийн зүүн болон говийн нутгийн зүүн хэсгээр 25,1-29,7 градус, бусад нутгаар 20,1-25 дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 4,1-9,6 градусаар, Монгол Алтай, Говь Алтайн нуруу болон говийн нутгийн зарим газраар дунджаас 1,1-4,0 градус дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 30-39 градус хүрч 1-10 хоног, Алтайн Өвөр говь болон Дорнодын талаар 40-41 градус хүрч 8-10 хоног, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 19-29 градус хүрч халсан бол шөнөдөө уулархаг нутгаар 0-9 градус, тал хээр, говийн нутгаар 10-18 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө тал хээр, говийн нутгаар 60-72 градус, уулархаг нутгаар 41-59 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутгаар 0-9 градус, говийн нутгаар 10-17 градус дулаан байв.
Хур тунадас ихэнх нутагт 0-20 мм, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 20,1-40 мм, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Баянзүрх, Завханы Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Говь-Алтайн Есөнбулаг, Баян-Уул, Баянхонгорын Баянцагаан, Архангайн Түвшрүүлэх, Сэлэнгийн Түшиг, Өвөрхангайн Уянга, Зүүнбаян-Улаан, Төвийн Батсүмбэр, Угтаал, Дундговийн Дэлгэрхангай, Улаанбаатарын Өлзийт, Партизанд 40,1-6,0 мм, Хөвсгөлийн Улаан-Уул, Ханх, Завханы Сантмаргац, Булганы Булган, Орхоны Эрдэнэт, Баянхонгорын Эрдэнэцогт, Жаргалант, Шаргалжуутад 60,1-74,7 мм орсон. Харин Ховдын Эрдэнэбулган, Сүхбаатарын Дарьганга, Онгон, Дорноговийн Хатанбулаг, Өмнөговийн Номгонд бороо ороогүй (2 дугаар зураг) буюу баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн зарим нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.
Cалхи Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Зуншлагын байдал 7 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн, 25 орчим хувьд буюу Дундговь, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар дунд зэрэг, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Баяндун, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Иххэтэд муу байна.
Бэлчээрийн ургамалын үе шат ихэнх нутгаар толгойлолтоос цэцэглэж байгаа бол, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Газар тариалан бүхий ихэнх нутгаар буудай гол хатгалтаас түрүүлэлтийн үе шат үргэлжилж байгаа ба ургалтын байдал Дорнодын Халхголоос бусад газар сайн үнэлгээтэй байна. Буудай Увсын Баруунтуруун, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Угтаал, Дорнодын Халхголд 24-39 см, бусад газруудад 42-69 см өндөртэй байна. Төмсний ургалтын байдал ихэнх газруудад баг цэцгийн үүсэл, цэцэглэлийн үе шатанд орсон бөгөөд Баян-Өлгийн Баяннуур, Дорнодын Чойбалсанд дунд, бусад газруудад сайн үнэлгээтэй байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Энэ арав хоногт зуншлагын байдал өдөртөө ихэнх нутгаар 30 градусыг давж олон хоног халснаас зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар өмнөх арав хоногоос муудсан байна.
- Арав хоногийн эхээр Архангайн Цэцэрлэг, Булганы Булганд, сүүлчээр Баян-Өлгийн Өлгий, Говь-Алтайн Цээлд мөндөр аюултай

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/10



8 м/с


Шинэ мэдээ

