
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 22:45:21
2015 ОНЫ 6 ДУГААР СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 5 - 9 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайширын нуруугаар 10 - 14 градус, Их Нууруудын хотгор, Баруун Хуурайн хоолой, Алтайн Өвөр болон өмнөд говь, Монголын Дорнод тал, Үхэр Чулууны хөндий орчмоор 20 - 24 градус, бусад нутагт 15 - 19 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,1 - 5,1 градусаар дулаан, Алтайн уулархаг нутаг, Говь-Алтай, Гурван Сайханы нуруугаар дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хөвсгөлийн баруун уулс, Дарьгангын тэгш өндөлдөгөөр 20 - 29 градус, бусад нутгаар 30 - 39 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 0-9 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө Алтай, Хангайн зарим уулсаар 40 - 49 градус, Уулархаг нутгаар 50 - 59 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн бэлчир нутаг болон тал хээр, говийн нутгаар 60 - 70 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутагт 1 - 9 градус, Их Нууруудын хотгор болон өмнөд говийн нутгаар 10 - 15 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0 - 4 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт хур тунадас Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0 - 9 мм, нийт аймгийн зарим сумдын нутгаар 20 - 49 мм орсон бол Ховдын Мөнххайрхан, Дарви, Говь-Алтайн Бугат, Эрдэнэ, Алтай, Есөнбулаг, Цогт, Баянхонгорын Жинст, Шинэжинстэд 50-78 мм орсон. Харин Булганы Баяннуур, Төвийн Борнуур, Дэлгэрхаан, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Алтанширээ, Хатанбулаг, Өмнөговийн Баян-Овоо сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн баруун өмнөд хагас болон зүүн хойд хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага байлаа.
Cалхины их хурд Төв, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 16 - 27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилав.
Зуншлага 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Дорнодын нийт, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар сайн, 10 гаруй хувьд буюу Баян-Өлгийн Цэнгэл, Баянхонгорын Баянлиг, Баян-Өндөр, Булганы Дашинчилэн, Тэшиг, Булган, Гурванбулаг, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Хишиг-Өндөр, Баяннуур, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Баянчандмань, Угтаалцайдам, Борнуур, Баян, Хэнтийн Дархан-Оргил, Баян-Овоо, Галшар, Өлзийт, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Өмнөговийн Цогт-Овоо, Хүрмэн, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Иххэт, Алтанширээ сумдын нутгаар гантай, 40 орчим хувьд буюу бусад нутагт гандуу (3 дугаар зураг) байна.
Бэлчээрийн ургамлын ургац 6 дугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 0,1 - 2 ц/га, Дорнодын ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговийн зарим сумдын нутагт 2,1 – 4 ц/га, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Дорнодын Чойбалсан, Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 4,1 – 8 ц/га байна.
Улаанбуудай хувьд Увсын Баруунтуруунд 3 дахь навчлалт, Хөвсгөлийн Тариалан, Төвийн Эрдэнэсант, Сэлэнгийн Зүүнбүрэнд ишний доод зангилаа хөрсний гадарга дээр ил гарах, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Орхонтуул, Төвийн Угтаалцайдам, Цээл, Дархан-Уулын Дарханд голлолт ажиглагдсан бол Сэлэнгийн Баянгол, Ерөөд бутлалтын үе шат үргэлжилж байна. Ургалтын байдал Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Төвийн тариалан бүхий нутгаар дунд зэрэг, бусад нутагт сайн байна. Төмсний хувьд Архангайн Түвшрүүлэх, Төвийн Баянчандмань, Хэнтийн Өндөрхаан, Орхоны Улаантолгой, Дорнодын Чойбалсан, Сүхбаатарын Баруун-Уртад цухуйлтын үе шат үргэлжлэн явагдаж байгаа бол, Дархан-Уулын Дарханд баг цэцгийн үүсэл, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Булган, Булганы Булган, Сэлэнгийн Баянгол, Мандал, Дархан-Уулын Хонгор, Төвийн Жаргалант, Өвөрхангайн Хархорин, Дорнодын Баян-Уулд хажуугийн нахианы үүслийн үе шат ажиглагдсан байна. Ургалтын байдал Баян-Өлгий, Орхон, Булган, Дархан-Уул, Сүхбаатарын тариалан бүхий нутаг болон Төвийн Баянчандмань, Борнуурт дунд зэрэг, бусад газруудад сайн байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Өнгөрсөн арав хоногт төвийн бүс нутгаар их халж, хур тунадас бага орсноос зуншлагын байдал муудаж, газар тариаланд таагүй байлаа.
- Бэлчээрийн ургамалд ихэнх нутагт нахианы өсөлтөөс толгойлолтын /түрүүлэлт, залаалалт, бундуйжилт, баг цэцэг үүсэх/ үе шат ажиглагдсан.
- Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, бордоо цацах, усалгаа хийх ажил хийгдэж байна.
6 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 5 - 9 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 10 - 14 градус, Алтайн Өвөр болон Галба, Өөшийн говиор 20 - 24 градус, бусад нутгаар 15 - 19 градус дулаан (5 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн хойд хэсгээр дунджаас 1,1 – 3,3 градусаар дулаан, бусад нутагт дунджийн орчим ба түүнээс 1,1 – 2,0 градусаар сэрүүн (6 дугаар зураг) байлаа.
6 дугаар сард хур тунадасны зонхилох хувь нутгийн баруун баруун өмнөд хагас болон зүүн аймгуудын зүүн зүүн хойд хэсгээр орсон. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 30 мм- ээс их /30 – 99 мм/, их орсон газартаа буюу Баян-Өлгийн Булган, Ховдын Мөнххайрхан, Дуут, Манхан, Дарви, Чандмань, Говь-Алтайн Бугат, Төгрөг, Эрдэнэ, Тонхилд 100 – 204 мм, Увс, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутагт 20 мм-ээс их /20 – 49/, их орсон газартаа буюу Увсын Өндөрхангай, Малчин, Хэнтийн Дадал, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Хулд, Өмнөговийн Булган сумдын нутагт 50 - 99 мм, Хөвсгөл, Дархан-Уул, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 1 – 19 мм (7 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 40 гаруй хувьд дунджаас бага (8 дугаар зураг) байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/20



5 м/с


Шинэ мэдээ

