
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 22:44:27
2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Эрээний нуруу, Дундад халх, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 5-10 градус, Увс нуур, Их Нууруудын хотгор, Алтайн Өвөр говь, Баруун хуурайн хоолой, Хонин усны хоолойгоор 16-20 градус, бусад нутгаар 11-15 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн баруун хагаст 1,1-3,6 градусаар дулаан, зүүн хагаст дунджийн орчим, Алтайн Өвөр говь, Галбын говиор 1,1-1,7 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-20 градус, говийн нутгаар 26-30 градус дулаан, бусад нутгаар 21-25 градус, шөнөдөө Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Эрээний нуруу, Дундад халх, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 1-9 градус хүйтэн, говийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 0-4 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 40-49 градус, Орхон-Сэлэнгийн бэлчир нутаг, Алтайн Өвөр говиор 60-64 градус, бусад нутагт 50-59 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 1-9 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-12 градус хүйтэн, говийн нутгаар 0-4 градус дулаан байлаа.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-10 мм, их орсон газраа буюу Баян-Өлгийн Даян, Увсын Малчин, Өмнөговь, Улаангом, Ховд, Ховдын Дунд-Ус, Завханы Улиастай, Говь-Алтайн Дэлгэр, Тайшир, Алтай, Цогт, Баянхонгорын Байдраг, Бууцагаан, Баянхонгор, Бөмбөгөр, Хүрээмарал, Өвөрхангайн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Сэлэнгийн Орхон, Дархан-Уулын Хонгор, Дорнодын Гурванзагал, Сэргэлэн, Чулуунхороот, Булган, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Халхгол, Чойбалсан, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдад 11-20 мм, Увсын Түргэн, Сагил, Завханы Отгон, Говь-Алтайн Төгрөг, Бугат, Баянхонгорын Эрдэнэцогт, Баацагаан сумдад 21-38 мм орсон. Харин Баруун болон говийн нутгийн ихэнх сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулбал төв болон говийн нутгийн зүүн хэсгээр дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу байлаа.
Cалхины хурд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төвийн зарим нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Төвийн Угтаалцайдам, Дорнодын Матад сумдад 28 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилав.
Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувд сайн, 30 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд ургамал цухуйсан боловч ургалтын байдал муу (3 дугаар зураг) үнэлгээтэй байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах ажил хийгдэж байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах болон төмс, хүнсний ногоо тариалах ажил үргэлжилж байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/09



7 м/с


Шинэ мэдээ

