
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 07:03:46
Энэ оны анхны экспедиц гарлаа.
2012 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар УОБЕГ-аас өгч байгаа мэдээгээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Бүрэнтогтох,Эрдэнэбулган, Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт ойн түймэр асч байгаа бөгөөд Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт гарсан ойн түймэр цурманд ороод асч байгаа юм байна. Иймд УОБЕГ-ын холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлж ойн түймэр унтраах арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ-Бороо-1" экспедиц тус аймгийн Түшиг суманд, Булган аймгийн "Булган-Бороо-1" экспедиц Сэлэнгэ, Бугат сумын орчим, Хөвсгөл аймгийн "Мөрөн-Бороо-1" экспедиц Цагаан-Үүр суманд гарсан түймрийг унтраах зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлөлж тунадас нэмэгдүүлэхээр 17-ны өдөр ажилдаа гарлаа.
Мөн энэ сарын 18-ны өдөр "Хурын шим" төвийн экспедиц Улаанбаатар хотын орчим Богдхан ууланд газрын генератор ажиллуулж хур тунадас нэмэгдүүлэх ажил зохион байгуулах бэлтгэж байна.
Д.Чулуунбат

Текст мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Хандалт |
цаг агаарт зориудаар нөлөөлсөн мэдээ 2019 6 сар | 2019-06-14 | 6108 |
Зориудаар нөлөөлөх ажиллагаа 2018.06.17 | 2018-06-18 | 6588 |
2016 оны 6 сарын 8-9-ны өдрүүдэд газар тариалангийн бүст ажилласан ажиллагааны мэдээлэл | 2016-06-09 | 11956 |
цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны 4 сарын товч мэдээлэл | 2016-05-02 | 10812 |
Энэ оны анхны экспедиц гарлаа. | 2013-06-28 | 10880 |
Экспедицүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов. | 2013-06-28 | 8814 |
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай мэдээ | 2013-06-23 | 10671 |
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/25



7 м/с


Шинэ мэдээ

