
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 06:07:19
цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны 4 сарын товч мэдээлэл
ЦУОШГ-ын даргын 2016 оны А/21 дугаар тушаалаар Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц, газрын генераторуудын үйл ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.
2016 онд Монгол орны хэмжээнд 21 аймгийн 35 экспедиц, 14 аймгийн 38 газрын генератор, 4 аймгийн хөдөлгөөнт радар үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан бөгөөд энэ жилийн анхны ажиллагааг Ховд аймгийн 1 экспедиц, 1 газрын генератор, Хэнтий аймгийн 2 газрын генератор 3-р сарын 30-ны өглөө төвийн зохицуулагчтай зөвлөлдөж, зааварчилга авч гарснаар амжилттай эхлүүлсэн.
Монгол орны нутагт 3-р сарын 30-31, 4-р сарын 14-18, 23-24, 30-1-ний өдрүүдэд давхардсан тоогоор Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн 11 экспедиц, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв, Хэнтий аймгийн 10 газрын генератор тус тус үүлэнд зориудаар нөлөөлж нийт 51ш пуужин, 72ш түлш зарцуулаад байна. Энэ хугацаанд тал хээрийн нутгаар түймэртэй байлаа. 4 сарын сүүлчээр баруун болон төвийн газар тариалангийн бүс нутгаар нилээд бороо орлоо.
5 ба 6 сард цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах албан ажлын цагийн хуваарийг газрын даргаар батлуулж, хуваарийг аймгуудад/FTP-ийн цаг агаарт зоруидаар нөлөөлөх-д оруулсан/ хүргүүлэв.
“ЦАЗНөлөөлөх ажиллагааны үед нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах талаар хамтран ажиллах тухай” ЦУОШГ, ИНЕГ-ын 17/16 тоот гэрээг батлуулж аймгийн экспедицүүдэд хүргүүлэв.

Текст мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Хандалт |
цаг агаарт зориудаар нөлөөлсөн мэдээ 2019 6 сар | 2019-06-14 | 6919 |
Зориудаар нөлөөлөх ажиллагаа 2018.06.17 | 2018-06-18 | 7186 |
2016 оны 6 сарын 8-9-ны өдрүүдэд газар тариалангийн бүст ажилласан ажиллагааны мэдээлэл | 2016-06-09 | 12443 |
цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны 4 сарын товч мэдээлэл | 2016-05-02 | 11388 |
Энэ оны анхны экспедиц гарлаа. | 2013-06-28 | 11389 |
Экспедицүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов. | 2013-06-28 | 9084 |
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай мэдээ | 2013-06-23 | 11020 |
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/15



9 м/с


Шинэ мэдээ

