Онцлох мэдээ: Увс аймгийн Түргэн, Хархираа гол эргээ халин аюул түвшингээ даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нурууны өврийн Таац, Буянт, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Чигж, Хархираа, Хариг, Намир, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, Туул, Хэрлэн, Таац, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Түргэн, Хархираа гол үерийн аюултай түвшинг 10-15 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 15-нд Туул гол Лүн сум орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэж, үерийн түвшинг давна. Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-15

Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/15

20 цаг

24 75
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/15

30 86
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store