Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21

2018 оны наймдугаар сарын хоёрдугаар  арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш  аажим буюу хоногт 1-2 см нэмэгдсэн ба арав хоногийн  дундаж утга нь олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеийнхээс 20-125 см бага харин Дэлгэрмөрөн болон Үүр голын хувьд 10-60 см ахиу түвшинд байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Суман, Чулуут, Хойттамир ба Урдтамир голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 2-5 см буурсан ерөнхий явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас  30-65 см ахиу байна. Харин Идэр голын адаг, Хануй, Суман, Хойттамир голын хувьд олон жилийн дунджаас 10-130 см бага байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Туул, Улиастай, Бороо, Сөгнөгөр  голын  усны түвшин өмнөх арав хоногийн дундуур хоногт 5-30 см нэмэгдсэн бол Хараа, Сэлбэ голын дагууд хугацааны турш аажим буурсан явцтай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеийнхтэй харьцуулбал 20-140 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн  арав хоногийн дундаас хоногт 5-20 см  нэмэгдсэн ба  арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 365-170 см ахиу байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Эг, Онон, Балж болон  Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн  арав хоногийн турш хоногт 5-40 см нэмэгдэж, Хэрлэн голын дагууд болон Онон гол Дадал сум орчимд хугацааны сүүлээр үерийн болон үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн байна. Хэнтий нурууны  зүүн хажуугийн  голууд арав хоногийн дундаж утгаараа 2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас  20-110 см ахиу харин Халх, Улз голын дагууд  олон жилийн дунджаас 30-75 см бага байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Харбут, Сагсай,  Чигэртэй, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс  5-35 см бага байна.  

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Түй  зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны  эхээр  хоногт 5-30 см нэмэгдээд эргэн буурсан явцтай байсан бол бусад голуудын хувьд арав хоногийн турш буурсан байна. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшин 2017 оны мөн үе болон  олон жилийн дунджаас 20-150 см ахиу байна.

  Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа  өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см ахиу байна.

Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч зарим гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн байна.  Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Онон, Балж, Хэрлэн, Хангай нурууны Түй, Байдраг, Заг, Таац, Шаргалжуут, Чулуут, Орхон голын дагууд болон Сэлэнгэ мөрний дунд хэсгээр үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2018.08.21

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store