Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ 2020-07-21

           7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс  5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 20-100 см, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см тус тус давсан байдалтай нилээд элбэг устай байна. 7 дугаар сарын 22-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин  5-15 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.  

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

                                                              2020-07-21             

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store