Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2020-07-23

             7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, өврийн Чигэстэй, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг, Хархираа, Түргэн, Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган, Турган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Туул, Ховд, Хариг, Түргэн, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд баруун болон төвийн нутгуудаар түр зуурын усархаг аадар бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж зөвлөмж хүргэж байна.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

  1. 22
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store