ДОХИО! Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Үүр, Хангай нурууны Чулуут, Байдраг, Завхан,  Хэнтий нуруунаас усжих Улиастай, Сөгнөгөр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Үүр, Сөгнөгөр, Орхон, Онги, Хэрлэн, Онон, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай түвшинг 5-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.   Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store