Цаг агаарын 7 хоногийн тойм

2020 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 02 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногийн эхэн буюу 12-13-нд ихэнх нутгаар, 14-нутгийн өмнөд хэсгээр 0,1-12,0 мм цас орсоноос хамгийн их нь Увсын баруун, Завхан, Архангай, Хөвсгөлийн зааг нутаг болон Булганы баруун өмнөд, Төв аймгийн зарим нутаг, Хэнтийн хойд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 4,0-12,0 мм цас орж, цасан шуурга шуурав.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Дундговийн баруун, Говь-Алтайн хойд, Дорноговийн өмнөд хэсгээр 1.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Их-Уулд 34 см, Баянтэс, Тосонцэнгэлд 32.0 см, Увсын Малчинд 30 см, Увсын Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Тэс, Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Жаргалан, Сэлэнгийн Бугант, Хүдэр, Булганы Хангал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгатад 15-23см, Хөвсгөлийн Чандгат, Завханы Улиастай, Баянхайрхан, Яруу, Цагаанчулуут, Шилүүстэй, Увсын Тэс, Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Булганы Орхон, Сэлэнгийн Бугат, Хэнтийн Батноров, Батширээт, Баян-Адрага, Сүхбаатарт 10-14 см, Завханы Отгон, Нөмрөг, Сонгино, Яруу, Чандмань-Өндөр, Булганы Орхон, Хэнтийн Өндөрхаан, Дадал,  Баян-Овоо, Сүхбаатарын Дарьганга, Түмэнцогт, Баруун-Уртад 6-10 см, бусад нутгаар 1-5 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар +8...+12 градус, бусад нутгаар +3...+7 градус хүрч дулаарсан боловч хугацааны сүүлчээр бүх нутгаар хүйтэрсэн байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -33...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30...-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -16...-20 градус, бусад нутгаар -21...-28 градус  хүйтэн байв.

 

Cалхи: Өнгөрсөн 7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар салхи ширүүсч 7-12 м/сек, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл  ширүүсч цасан шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор12-13-нд 3.0-6.0 мм цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч ширүүсэв. 7 хоногийн эхээр нийслэл хот  орчмоор цаг агаар тогтуун өдөртөө +3 градус хүрч дулаарсан боловч хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-33 градус, бусад хэсгээр  -24...-26 градус, өдөртөө -12...-16 градус  хүйтэн байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store