Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 градусаар дулаан байлаа

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгийн нутаг,  Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн хойд,  Архангайн өмнөд, Булган, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зүүн, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-34 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгийн голын хөндийгөөр -17...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газар болон зүүн аймгуудын нутгаар 1 градус дулаанаас 6  градус хүйтэн, бусад нутгаар  -7...-14 градус хүйтэн байв.  
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-10 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -33...-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -15...-20 градус, бусад нутгаар -21...-28 градус хүйтэн хонов. 

Улаанбаатар хот орчмоор: 

Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр өмнөх өдрөөс 4-6 градусаар дулаарч  -8...-10 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30 градус, бусад хэсгээр -23...-28 градус хүйтэн хонов.

 

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store