Өчигдөр өдөр Зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө дулаарч, бусад нутгаар өмнөх өдрөөсөө сэрүүслээ

Өнгөрсөн хоногт Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Хэнтийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Увс Хөвсгөлийн өмнөд, Дорнод, Сүхбаатарын баруун, Дундговь, Өмнөговь зүүн хэсгээр 0.0-32.0 мм бороо оров. Үүнээс хамгийн их нь Дорноговийн Дэлгэрэхэд 32.0 мм, Партизанд 25.3 мм, Төв аймгийн Лүнд 16.3 мм, Сүхбаатарын Уулбаян, Түвшинширээ, Мөнххаанд 10.0-15.0 мм бороо орсон байна.

Зүүн аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө дулаарч, бусад нутгаар өмнөх шөнөөсөө сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...+2 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутаг +9...+14 градус, бусад нутгаар +3...+9 градус хонов.

Cалхи ихэнх нутгаар секундэд  6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store