Хөвсгөл аймгийн Ханх суманд -5 градус хүрч хүйтэн хонолоо

Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн зарим газар, Увсын баруун, Говь-Алтайн  зүүн, Баянхонгорын хойд хэсгээр 0,1-3,0мм бороо орсноос хамгийн их нь Баянхонгорын Хүрээмаралд 3,0мм, Бууцагаан, Баян-Өлгийн Ногооннуур,  Увсын Түргэн, Говь-Алтайн Эрдэнэд  2,0мм орсон байна. 

Өчигдөр өдөр баруун болон төвийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр  өмнөх өдрөөсөө 1-8 градусаар сэрүүсч, бусад нутгаар 1-5 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 7-13 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар +20...+27,  градус, бусад нутгаар  +14...+19 градус байв.

Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8...+15 градус, бусад нутгаар +1....+7 градус байв. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өчигдөр өдөр +20...+22 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+3 градус, бусад хэсгээр +7...+9 градус  хонов.

 
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store