Өнгөрсөн 7 хоногт эрс хүйтэрч, зарим газраар -14...-19 градус хүйтэн хонож байлаа

Тунадас: Өнгөрсөн хоногт нутгийн төв хэсгээр 0,0-8,2 мм цас орсоноос хамгийн их нь Өвөрхангайн Бат-Өлзий,   Булганы Булган, Рашаант, Орхоны Улаантолгой, Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, Дундговийн Дэрэн, Мандалговьд 3,0- 8,2мм цас орж зөөлөн цасан шуурга шуурав.  

Агаарын хамгийн их температур:  7 хоногийн дунд үеэс сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр +6...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус,  бусад нутгаар +1...+9 градус дулаан байв.

 Агаарын хамгийн бага температур : 9-нөөс ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 5 градус хүйтэн, бусад нутгаар -7...-13 градус хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, хугацааны дунд үеэр зарим газраар секундэд 14-17 метр хүртэл ширүүсч  шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор:  Салхи хугацааны эхээр секундэд 7-12 метр байв. 9-нөөс хүйтэрч  өдөртөө 1-4 градус дулаан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-17 градус, бусад хэсгээр -7...-11 градус хүйтэн байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store