Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар халж, зарим газар +29...+36 градус хүрлээ

2020 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 05 дугаар сарын 04-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Өнгөрсөн 7 хоногийн тухайд ихэнх нутгаар нэлээд халж, нутгийн төв хэсгээр 4 дүгээр сарын 27-ны халалт нь тухайн өдрийнхөө агаарын температурын үнэмлэхүйн максимум утгуудыг эвдсэн онцлогтой 7 хоног байлаа.

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-16.4 мм тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь Хэнтийн Дадалд 16,4 мм, Дорнодын Баян-Уулд 12,0мм, Халх голд 10,0мм, Хэнтэйн Биндэр, Гурванбаян, Жаргалтхаан, Батширээт, Норовлин, Сэлэнгийн Бугант, Булганы Хангал, Дарханы Шаазгайтад 8.0-9.4 мм тунадас орлоо.

Агаарын хамгийн их температур 7 хоногийн эхний хугацаанд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, +16...+22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+36 градус, бусад нутгаар +23...+28 градус, 5-р сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар 1-17 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +7....+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+31 градус, бусад нутгаар +15..+23 градус дулаан байв. 

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -2...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +14...+21 градус, бусад нутгаар +8...+15 градус, 2-ноос хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +3...+11  хүйтэн хоносон байна. 

Cалхи: ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-26 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 1-нээс 2-нд шилжих шөнө 0.0-0.4 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үедээ секундэд 12-21 метр хүрч шороон шуурга шуурав.  Шөнөдөө 1, 2-нд Яармаг-Сонгины орчмоор +8... +10 градус, бусад хэсгээр +9...+14 градус, бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -2... +2 градус, бусад хэсгээр +2...+9 градус, өдөртөө 1-нд  +9...+11 градус, 4-р сарын 30-нд +27...+29 градус хүрч халлаа. бусад хугацаанд +20...+26 градус  байлаа.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store