Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо орсоноос Увсын Хяргаст 99.0 мм бороо оржээ

2020 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 07 дугаар сарын 20-ны 08 цаг хүртэлх
7 хоногийн цаг агаарын тойм


Тунадас ихэнх нутгаар ялангуяа баруун болон зүүн аймгуудын нутгаар нэлээд их хэмжээний бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-99.0 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас, Түргэн, Малчин, Дорнодын Чойбалсанд 90.7-99.0 мм, Сүхбаатарын Баруун-Урт,Сүхбаатар, Халзан, Дарьганга, Хөвсгөлийн Мөрөн, Увсын Улаангом, Зүүнговьд 60.0-73.6 мм бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +12...+19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +19...+27 градус, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +19...+27 граудус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31...+37 градус, бусад нутгаар +26...+32 градус хүрч халсан байна.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0....+7 градус, говийн бүс нутгаар +17...+24 градус, бусад нутгаар +8...+16 градус байв. 
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-16-нд зарим газраар, 17-18-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 15-17 метр,  зарим 23 м/с хүртэл ширүүссэн байна.   
Улаанбаатар хот орчмоор: 13, 16, 19-нд 0.0 мм бороо, 14-15-нд 0.2-5.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Хугацааны сүүлчээр сэрүүсч шөнөдөө +3...+9 градус, өдөр өдөртөө +17...+20 градус, бусад хугацаанд шөнөдөө +14...+17 граудс, өдөртөө +26...+29 градус байлаа.

 

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store