Өнгөрсөн 7 хоногт Дундговийн Хулд 27.0 мм хур тунадас оржээ

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт говийн болон баруун аймгуудын нутгаар нэлээд бороо, хур тунадастай байлаа. Тухайлбал, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 23-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 27-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд Хөвсгөлийн уулсаар, 28-нд зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орлоо. Үүнээс хамгийн их нь Дундговийн Хулд 27.0 мм, Дэлгэрхангай 15.6 мм, Сайхан овоо 15.0 мм, Дэрэн 13.4 мм, Мандалговь 13.0 мм, Адаацаг 12.0 мм, Архангайн Өлзийт 21.9 мм, Өвөрхангайн Хайрхандулаан 11.3 мм орсон байна.  

Агаарын температурын хувьд өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +23..+30 градус хүрч дулаарсан байна.   Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +7...+15 градус, Бусад нутгаар +16...+22 градус байв. Харин 22, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүссэн байна.

Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутгаар -8..-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+5 градус, бусад нутгаар -2...-8 градус байлаа.

Cалхи: Ихэнх хугацаанд салхи секундэд 7-12 метр байсан хэдий ч 22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 22-26 метр хүртэл ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 23-ны Мягмар гаригт нойтон цас, 28-ны ням гаригт  бороо орсон. 23,24-нд агаарын температур нэлээд сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -2...-4 градус, өдөртөө +4...+6 градус, бусад хугацаанд шөнөдөө 0...+2 градус, өдөртөө   +15...+17 градус байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store