Өнгөрсөн хоногт Хангайн уулархаг нутгаар цас орлоо

Өнгөрсөн хоногт Архангай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Завханы зүүн өмнөд хэсэг, Дундговийн 0,1-9,3 мм цас бороо орсноос хамгийн их тунадас Өвөрхангайн Хайрхандулаанд 9,3мм, Богдод 7,0мм, Дундговийн Дэлгэрхангайд 7,3мм, Хулдад 7,0мм, Баянхонгорын Гурванбулаг, Баянговьд 6,0мм орсон байна.

Өнгөрсөн хоногт Хангайн уулархаг нутгаар цас орсноос өнөө өглөөний 08 цагийн байдлаар өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Архангай ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 1-12 см цасан бүрхүүл түр тогтсон бөгөөд хамгийн зузаан нь Өвөрхангайн Хайрхандулаанд 12см, Архангайн Чулуутад 9см, Баянхонгорын Шаргалжуут, Баянхонгор хотод 6,0см, Эрдэнэцогтод 5,0см, Арвайхээрт 5,0см байна.
Температур их: бүх нутгаар сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар +2...+9 градус, говийн бүсийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +17...+23 градус, бусад нутгаар +10....+16 градус байв.  
Температур бага: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хара, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -8...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +0...+6 градус, бусад нутгаар  -1...-7 градус хонов. 
Улаанбаатар хот орчмоор:  Өчигдөр өглөөгүүр ялимгүй тунадас орж, шөнөдөө хур тунадас ороогүй байна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зрим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурлаа. Сэрүүсч өдөртөө +5...+7 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9..-11 градус, бусад хэсгээр -3..-5 градус байв.
 
  •  
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store