Өнгөрсөн хоногт зарим газраар дулаарч, өдөртөө +14...+19 градус байлаа

Өнгөрсөн хоногт бүх нутгаар хур тунадас ороогүй.

Өдөртөө дулаарч  Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Улз, Халх голын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар +14...+19 градус, Монгол Алтайн уулс, Хүрэн бэлчир орчмоор +4...+9 градус, бусад нутгаар +9...+14 градус байв.
Өнгөрсөн шөнө  Дархадын хотгор,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр -10...-17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+6 градус, бусад нутгаар -1...-9 градус хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 12-16 метр хүрч  ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор:  Хур тунадас ороогүй.  Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. Өчигдөр өдөр +10...+12 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -2...-4 градус байв.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store