Өмнөговийн Даланзадгад, Булганд 5,0 мм, Баянхонгорын Хориултад 4,5 мм цас орсон байна

Өнгөрсөн хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутаг, Завхан, Архангайн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр 0,0-4,0 мм цас орсноос хамгийн их нь Өмнөговийн Даланзадгад, Булганд 5,0 мм, Баянхонгорын Хориултад 4,5 мм цас орсон байна. 

Цас орсон нутгуудаар цасны зузаан 1-4 см-р нэмэгдэж өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Дундговийн нутаг,  Хэнтий, Дорнодын зүүн, Сэлэнгэ, Дорноговийн баруун хэсэг, Төв аймгийн зарим газраар 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24см, Улаангом, Хяргас, Малчинд 20см, Баруунтуруун 19 см, Завханы Баянтэсд 16см,  Хөвсгөлийн Хатгалд 15 см, Завханы Улиастай, Цагаанхайрханд 14 см зузаан цастай байна.
Агаарын температурын хувьд Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-32 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр -9...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчимоор -18...-23 градус,  бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байв.  Харин шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-44 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28...-34 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-28 градус хүйтэн хонолоо.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи 3-8 м/с. өдөртөө -13...-15 градус, шөнөдөө Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -21...-23 градус хүйтэн байлаа.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store