Говийн бүс нутгаар салхи секундэд 14-24 метр хүрч ширүүслээ

Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -0...-8 градус хүрч цочир хүйтрлээ. Бусад нутгаар өмнөх шөнөөс  1-8 градусаар сэрүүсч +4...+10 градус дулаан хоножээ.

Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнхи нутаг, Завханы зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Дорнодын баруун хэсгээр 0,1-72,0 мм бороо орсоноос хамгийн их нь  Булганы өмнөд, Хэнтийн баруун хэсэг Төв аймгийн ихэнх нутгаар 21,0-72,0 мм бороо, хур тунадас орсон байна.

Түүнчлэн ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар секундэд 14-24 метр хүрч ширүүсэв.

 

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store