
Урьдчилсан мэдээ > Улирал
Шинэчлэгдсэн: 2020-12-31 15:56:18
2021 оны II сараас 2021 оны IV сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2021 оны 2 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын уур амьсгал
II сард Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр -24…-30°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -8…-16°C, бусад нутгаар -16…-24°C хүйтэн байдаг. III сард Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -14…-20°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +2…-4°C, бусад нутгаар -5...-12°C хүйтэн байдаг. IV сард Баян – Өлгий, Увс, Завхан, Архангайн зүүн хэсэг, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6...-2°C хүйтэн байдаг байна.
II сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог. III сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 5–6 мм, бусад нутгаар 2–5 мм хүртэл хур тунадас ордог. IV сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 6–8 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна.
2021 оны II сараас 2021 оны IV сарын цаг агаарын мэдээ
Хоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 24–30°C, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр 6–14°C, бусад нутгаар 14–22°C хүйтэн байдаг.
2 дугаар сарын агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн хойд болон Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 1).

Онцлох мэдээ
5 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/20



5 м/с


Шинэ мэдээ

