Онцлох мэдээ: 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-21

Урьдчилсан мэдээ > 7 хоног
Шинэчлэгдсэн: 2021-01-25 10:45:43

Хэвлэх

7 хоногийн төлөв

2021 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 01-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

                                         / Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чанга байна/

Хур тунадас: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орно.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр явган шуурга шуурна. 29, 31-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 28, 29-нд хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 30, 31-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Улаанбаатар - 2021/01/25

17 цаг

-16 3
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/25

-14 6
O
CF
Цас

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store