Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-03-21 14:21:17

Хэвлэх

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

2020-03-21

Гадаргын усны судалгааны хэлтэс

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 278
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 184
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 9703
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 3277
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 3694
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 3902
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 3876
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2153
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 1974
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 1675
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 4699
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2022
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3489
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3414
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3574
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3427
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 6762
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 4920
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4447
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4087
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8300
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6509
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5419
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4233

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/04/10

20 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/10

15 59
O
CF
Цэлмэг

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store