Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-03-25 10:46:14

Хэвлэх

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

 

      Энэ жилийн хувьд уулархаг нутаг болох Хангай, Хөвсгөл, Монгол Алтай нурууны салбар уулс , Хархираа, Түргэний уулсаар цас ихтэй байна. 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Тэс, Шишхэд, Эг, Дэлгэрмөрөн, Баруунтуруун, Түргэн, Хархираа гол, Увс нуурын сав бүхэлдээ цасан бүрхүүлтэй байгаа ба мөн түүнчлэн Хангай нурууны өврөөс эх авсан Завхан, Яруу, Зүйл, Хүнгүй  голын савд цасны зузаан 5-25 см байгаа ба хунгарлаж шуурсан газраа 30-60 см хүрч, цасны нягт нь 0.10-0.25 г/см3 байна. 3 дугаар сарын 20-ны өдрийн гол мөрний мөсний  зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нимгэрч , мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар өдөртөө нэлээд дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж , мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Зарим голын энэ жил ажиглагдах хаврын шар усны үерийн их урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан 1 дүгээр хүснэгтэнд үзүүлэв.

 

1 дүгээр хүснэгт.   Хаврын шар усны үерийн прогноз

 

Гол – Харуулын нэр

Хаврын шар усны үерийн олон жилийн

2016 онд ажиглагдах хаврын шар усны үерийн

дундаж

хамгийн их

хамгийн бага

 Хамгин их өнгөрөлт,м3

өнгөрөл, м3

 Эг–Эрдэнэбүлган

52.3

118

8.9

32.0

Дэлгэрмөрөн-Мөрөн

254

662

39.2

170

Завхан-Гуулин

50

150

7.13

32.0

Баруунтуруун-Баруунтуруун

9.35

33.5

0.94

10.0

Тэс-Баян-Уул

71.0

156

19.0

80.0

Түргэн-Түргэн

11.8

27.4

1.00

20.0

Зүйл-Тонхил

0.6

1.06

0.4

0.45

Идэр-Зүрх

212

586

27.9

100

 

                                        Ус судлалын сектор 2016-03-25

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 5028
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 2453
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 2787
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 3056
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 3086
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 1591
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 1511
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 1236
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 4235
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 1572
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3137
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3016
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3115
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 2939
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 6481
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 4620
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 3971
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 3759
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8010
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6200
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 4965
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 3957
Улаанбаатар - 2020/01/19

17 цаг

-12 10
O
CF
Үүл багасcан
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/19

-14 6
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store