Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ           7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд,  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Сэлбэ, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд  үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-07  

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-01-09 11:01:11

Хэвлэх

Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019

                                                                 River ice phenomena forecast

                       10 дугаар сард ихэнх нутгаар  агаарын температур олон жилийн дунджийн орчим байх хэдий ч нийт нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл  тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим харин намрын мөсний үзэгдэл эхлэх хугацааны хувьд Сэлэнгэ мөрний дагууд  болон Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр Хэнтэй нурууны зүүн хажуугаас эх авах Хэрлэн, Хангай нурууны өврөөс усжих  Богд, Түй, Завхан, Онги  зэрэг голуудын хувьд  5-15 хоногоор өмнө ажиглагдах төлөвтэй бол Орхон голын нийт уртын дагууд Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Сөгнөгөр, голуудын хувьд 5-10 хоногоор хожуу ажиглагдах төлөвтэй байна.

Ихэнх гол мөрөнд 10 дугаар сарын дунд үе ба 11 дүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба 11 дүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.

Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын дунд үед тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг  ард иргэдэд сануулж байна.

                      Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацааг хүснэгтэнд үзүүлэв.

д/д

Гол – Харуулын нэр

Олон жилийн дундаж хугацаа

2019 оны прогноз

Намрын зайр гүйж эхлэх

Мөсөн бүрхүүл тогтох

Мөсний үзэгдэл эхлэх

Мөсөн бүрхүүл тогтох

дундаж

эрт

орой

дундаж

эрт

орой

хугацаа

1

Сэлэнгэ мөрөн – Хутаг сум

X.31

X.15

XI.26

XI.19

XI.08

XII.09

X.20

XI.25

2

Сэлэнгэ мөрөн - Хялгант баг

XI.01

X.25

XI.09

XII.05

XI.24

XII.19

X.20

XI.30

3

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

XI.03

X.22

XI.25

XI.24

XI.01

I.01

X.31

Xl.25

4

Эг гол - Эрдэнэбулган сум

X.27

X.11

XI.08

XI.25

X.23

XII.20

X.31

XII.05

5

Эг гол - Хантай баг

X.27

X.17

XI.04

XI.10

X.31

XII.01

X.20

XI.15

6

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

X.24

X.01

XI.21

XI.07

X.17

XII.01

X.20

XI.10

7

Идэр гол – Зүрх баг

X.20

X.01

XI.08

XI.10

X.21

XII.01

X.25

XI.10

8

Орхон гол – Орхон сум

X.24

X.11

XI.01

XI.01

X.16

XII.06

X.31

XI.15

9

Орхон гол – Сүхбаатар сум

X.27

X.15

XI.07

XI.18

XI.06

XII.10

X.31

XI.10

10

Туул гол – Улаанбаатар хот

X.24

X.12

XI.11

XI.13

X.28

XI.29

X.25

XI.15

11

Хараа гол – Баруунхараа сум

X.27

X.07

XI.13

XI.15

XI.01

XI.30

XI.10

XI.30

12

Ерөө гол – Ерөө сум

X.24

X.15

XI.02

XI.07

X.27

XI.25

X.30

XI.30

13

Хануй гол - Эрдэнэмандал сум

X.22

X.07

XI.18

XI.17

X.30

XI.27

X.20

XI.10

14

Онон гол – Биндэр сум

X.21

X.08

XI.10

XI.15

X.30

XII.03

XI.05

XI.10

15

Хэрлэн гол - Өндөрхаан сум

X.22

X.03

XI.04

XI.08

X.22

XII.01

X.15

XI.10

16

Халх гол – Сүмбэр сум

X.31

X.21

XI.16

XI.15

X.30

XII.01

XI.05

XI.15

17

Богд гол – Улиастай сум

X.16

X.01

XI.08

XI.14

X.24

XII.13

X.10

XI.15

18

Түй гол – Баянхонгор сум

X.28

X.17

XI.08

XI.17

X.24

XII.09

X.10

XII.05

19

Ховд гол - Өлгий сум

X.22

X.04

XI.08

XI.04

X.17

XII.02

X.25

XI.05

20

Булган гол – Булган сум

X.25

X.01

XI.08

XI.16

X.26

XI.27

X.15

XI.20

 

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-06-29 227
Зарим гол мөрний 2020 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2020-05-28 822
Зарим гол мөрний 2020 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2020-05-01 851
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 1012
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 638
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 10321
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 3786
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 4225
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 4333
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 4275
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2614
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 2320
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 2028
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 5021
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2347
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3833
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3808
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3900
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3790
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 7060
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 5218
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4784
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4450
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8626
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6830
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5744
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4529

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/07

8 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/07

30 86
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store