
Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-04-13 11:38:55
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн
урьдчилсан мэдээ
Тариалан бүхий нутгаар 2019 оны намар хөрс хөлдөж эхлэхээс өмнө тодорхойлсон хөрсний чийгийн явуул судалгааны мэдээ болон 2020 оны 3 дугаар сарын цасан бүрхүүлийн мэдээнд үндэслэн 2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээг тооцоолж гаргав.
Уриншилсан талбайн 0-20, 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Алтанбулаг, Номгон, Зүүнбүрэн, Дархан-Уулын 5-р бригад, 4-р бригад, Алтангадас, 8-р бригад, Төвийн Жаргалантад хангалттай, Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Сэлэнгийн Түшиг, Цагааннуур, Орхон, Хушаат, Төвийн Угтаал, Баянчандмань, Хөвсгөлийн Тариалан, Орхоны Улаантолгойд дунд зэрэг, Архангайн Түвшрүүлэх, Булганы Тэшиг, Бүрэгхангай, Дорнодын Халхгол, Казакын нуур, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Баруунхараа, Зүүнхараа, Дархан-Уулын Цайдам, Төвийн Эрдэнэсант, Борнуур, Цээл, Хэнтийн Хурхын хөндий, Биндэр, Яргайт, Хөвсгөлийн Эрдэнэбулганд хангалтгүй байх төлөвтэй байна.
Харин гуурстай талбайн хувьд Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Дархан-Уулын 6-р бригад, Төвийн Баянчандмань, Жаргалантад хангалттай, Сэлэнгийн Цагааннуур, Дархан-Уулын Алтангадас, Дорнодын Модон гүүр, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Булганы Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Түшиг, Орхон, Баруунхараа, Хушаат, Зүүнхараа, Дархан-Уулын Цайдам, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Борнуур, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Хэнтийн Биндэр, Яргайт, Хурхын хөндий, Орхоны Улаантолгойд хангалтгүй байхаар байна. Хөрсний ашигтай чийгийн нөөцийг сумдаар гаргаж хүснэгтээр үзүүлэв.
Аймгийн нэр | Станцын нэр | Уринш | Гуурс | ||
0-20 см | 0-50 см | 0-20 см | 0-50 см | ||
Архангай | Төвшрүүлэх | 3 | 18 | ||
Булган | Тэшиг | 3 | 11 | 3 | 13 |
Хутаг-Өндөр | 27 | 72 | 17 | 52 | |
Сэлэнгэ | 24 | 79 | 18 | 80 | |
Бүрэгхангай | 10 | 28 | 7 | 23 | |
Дорнод | Халхгол | 14 | 38 | 1 | 16 |
Казакийн нуур | 3 | 6 | |||
Модон гүүр | 20 | 69 | |||
Өвөрхангай | Хархорин | 17 | 40 | ||
Сэлэнгэ | Түшиг | 21 | 54 | 12 | 39 |
Цагааннуур | 18 | 53 | 27 | 73 | |
Баруунбүрэн | 18 | 46 | 15 | 32 | |
Зүүнбүрэн | 34 | 81 | 26 | 65 | |
Хушаат | 17 | 50 | 14 | 43 | |
Орхон | 15 | 53 | 7 | 38 | |
Номгон | 38 | 92 | 21 | 58 | |
Баруунхараа | 12 | 26 | 8 | 26 | |
Зүүнхараа | 18 | 48 | 15 | 42 | |
Алтанбулаг | 18 | 54 | 37 | 84 | |
Ерөө | 45 | 114 | 31 | 69 | |
Дархан-Уул | 6-р бригад | 30 | 73 | ||
5-р бригад | 39 | 103 | |||
4-р бригад | 30 | 75 | |||
Алтангадас | 28 | 69 | 21 | 70 | |
Цайдам | 13 | 51 | 12 | 48 | |
8-р бригад | 27 | 72 | |||
Увс | Баруунтуруун | 16 | 47 | ||
Төв | Эрдэнэсант | 4 | 8 | 8 | 15 |
Угтаал | 17 | 61 | 1 | 20 | |
Цээл | 1 | 10 | |||
Жаргалант | 30 | 73 | 18 | 58 | |
Борнуур | 2 | 5 | 1 | 7 | |
Баянчандмань | 16 | 45 | 26 | 70 | |
Хөвсгөл | Тариалан | 17 | 64 | 24 | 73 |
Эрдэнэбулган | 15 | 58 | 14 | 40 | |
Хэнтий | Яргайт | 9 | 27 | 6 | 22 |
Хурх | 5 | 22 | 16 | 30 | |
Биндэр | 5 | 22 | 2 | 21 | |
Орхон | Улаантолгой | 19 | 51 | 9 | 21 |
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС
2020-04-01

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/17



8 м/с


Шинэ мэдээ

