Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-28 02:16:58

Хэвлэх

2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2016 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 35 орчим хувьд гандуу, 5 хүрэхгүй хувьд гантай байв. Энэ зун ихэнх нутгаар зуншлага хэвийн байсан ба 7 дугаар сарын сүүлчээс эхлэн говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар гандуу байдалтай байна.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

60% нь  50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

20% нь  51-100 хувь         (бэлчээр хүрэлцээтэй)

10% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

 5%  нь  301-500 хувь       (даац 3-5 дахин хэтэрсэн)

 5% нь  500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. (Бэлчээрийн даацын зураг, 2016 оны 8 дугаар сарын 22). Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Өлгий, Ногооннуур, Толбо, Цэнгэл, Сагсай, Увсын Тэс, Наранбулаг, Тариалан, Малчин, Завхан, Ховдын Дөргөн, Мянгад, Зэрэг Ховд, Чандмань, Дарви, Манхан, Буянт, Говь-Алтайн Дарви, Баянхонгорын Жинст, Архангайн Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хайрхан, Хашаат, Өвөрхангайн Сант, Баянгол, Гучин-Ус, Булганы Сайхан, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Баянхангай, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан, Говьсүмбэрийн Сүмбэр, Дундговийн Адаацаг, Дорноговийн Иххэт, Өмнөговийн Даланзадгад сумдын зарим баг орж байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.

Аймаг, сум, багийн нутагт хэдэн толгой мал отроор орж өвөлжих бололцоотой болон хэдий хэмжээний мал отроор гарах шаардлагатай, хэдэн толгой мал даацаас хэтэрч байгааг аймаг, сум, баг бүрээр хүснэгтээр гаргасан болно.

 

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

 

2016-8-22

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 571
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 733
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 903
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 645
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 2274
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 2333
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 2490
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 2688
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 2075
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 1336
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 1179
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 3163
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 2715
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 1001
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 2774
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 1457
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 4513
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 3535
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 5706
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 3066
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 2505
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 2031
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 1839
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 2807
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 2992
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 3354
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 4993
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 4049
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 3796
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 2698
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 2767
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 2515
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 4158
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 4118
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 2377
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 2057
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 2102
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 3024
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 3858
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 3100
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 2956
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 2189
Улаанбаатар - 2019/06/17

14 цаг

18 64
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Бороо

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store